Билгийн тооллын 16 буюу энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдтэй хамтран “Өглөгийн өдөр” арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Түвдэнпэлжээлин хийдийн лам хуврагууд Чингэлтэй дүүргийн 19 хорооны 190 гаруй иргэдэд зориулж номын өглөг өргөн хүн хийгээд хүн бусын хорлолд өртөхгүй, санасан хэрэг саадгүй бүтэх, муу заяанд унахгүй, бурханы хутагийг олох тус эрдэм цаглашгүй Аврал одуулах, Мандал өргөх, Ганжуур хурах, Ганжуур судараа залж , суварга дуган тойрч эргэл мөргөл хийх, хишиг буян, эд баялаг аравжих, эдийн даллага авахуулах, саад тотгорыг арилган эв түнжинг зохилдуулах Жанлав цогзол зэрэг номуудыг уншуулсан юм.
Мөн үеэр сүсэгтэн олондоо зориулж өглөгийг тараах олон арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
БУЯН ҮЙЛС ТАНЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ