Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТОГТООЛ № 45 Соёлын бодлого батлах тухай

2017-04-12


 


Улсын хэмжээнд соёлын салбарын нийт уран бүтээлчдийн 56,5  хувь нь мэргэжлийн уран бүтээлчид байдаг. Тус аймагт соёл  урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн 47,7 хувь нь  мэргэжлийн дээд боловсролтой уран бүтээлчид байна.

Засгийн газрын 303 дугаар тогтоолын дагуу улсын үзлэг тооллогоор 2015-2016 онд 10118 км зам туулж улсын хамгаалалттай 10, аймгийн хамгаалалттай 25, сумын хамгаалалттай  148, нийт 3058 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж байршлыг тодорхойлсон. Аймгийн музейд 4478, орон нутаг судлалын танхим, ерөнхий боловсролын сургуулийн түүхийн танхимуудад 1901 үзмэр, эд өлгийн зүйл бүртгэгдсэн байна. Соёлын биет бус өв тээгчид 177 байгаагаас өвлөн уламжлагч 12 хүнийг улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мэдээлж, хувийн дугаар олгож бүртгэлжүүлсэн.  Аймгийн Музей болон Баруун замын байлдааны штаб музейд дохиолол хамгаалалтын иж бүрэн систем суурилуулсан байна.

 Аймгийн төвд уншлагын 4 танхим, сумдын номын сангуудаар дараах үйлчилгээг явуулж байна. Үүнд:

·         Нийтийн уншлагын танхим

·          Хүүхдийн уншлагын танхим

·          Мэдээллийн танхим-интернэт үйлчилгээ-гэрээр ном олгох танхим

·          Салбар номын сан, үндсэн фонд

2016 онд нийт 39130 ном хэвлэлээр 25184 ард иргэдэд үйлчилж, бүх номоо электрон каталогид оруулсан болно.

Аймгийн төв номын сангийн нэгдсэн фондод 17140 нэр төрлийн 34836 ширхэг, 71 250 402 төгрөгний үнэ бүхий ном хэвлэл хадгалагдаж байна.

Аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгад их засвар хийсэн хэдий боловч  өнөөгийн нөхцөлд  нийгэм соёлын үйлчилгээ явуулахад шаардлага хангахгүй байгаа учир шинээр 500-600 хүний суудалтай орчин үеийн зориулалтын барилга байгууламжтай болох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.

Мөн Хөгжимт жүжгийн театрт хэрэгцээг хангахуйц, мэргэжилтэй боловсон хүчин дутагдсаар байна. Энэ нь мэргэжилтэй боловсон хүчний нийгмийн баталгааг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. 2016 оны статистик мэдээгээр Хөгжимт жүжгийн театрын мэргэжлийн боловсон хүчний хангалт 28,8 хувьтай байна.

Сумын соёлын төвүүдэд 112 хүн ажиллаж байгаагаас 52,6 хувь нь дээд боловсролтой  мэргэжлийн соёл урлагийн мэргэжилтэн байна.

 Аймгийн музейн барилгын өргөтгөлийн 785 сая, Баруун замын байлдааны штаб музейн их засвар  84 сая, Номын сангийн өргөтгөл 723 сая, Баяннуур Соёлын төв 250 сая, Гурванбулаг Соёлын төв 120 сая, Могод Соёлын төв 214 сая, Хангал Соёлын төв 92,5 сая, Хишиг-Өндөр Соёлын төв 150 сая, Хутаг-Өндөр сумын Соёлын төвийн барилгын их засварын ажлыг 111 сая төгрөгөөр боловсруулан бэлтгэсэн боловч барилгын ажил эхлээгүй байна. Хялганат тосгоны  Соёлын төвийн барилгыг  2014 онд ашиглах боломжгүй гэсэн аймгийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын газруудын дүгнэлт гарсан болно.

2013-2016 онд соёл урлагийн  салбарт нийт-1 256 955 426 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж Баян-Агт сумын соёлын төвийн шинэ барилга, аймгийн Хөгжимт жүжгийн театрт орчин үеийн шаардлагад нийцсэн лед дэлгэц, сумдын соёлын төвүүдэд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж шинэчлэх ажлуудад зарцуулсан байна.

 

 

 

1.3. Тулгамдаж буй асуудал

            1. Мэргэжилтэй боловсон хүчний хангалт дутмаг

            2. Соёл урлагийн үйлчилгээнд шинэлэг өнгө төрх дутагдалтай

           

3. Соёл урлагийн салбарын байгууллагуудын материаллаг баазын чанар, хүртээмж хангалтгүй

Хоёрдугаар бүлэг: Аймгаас баримтлах Соёлын бодлогын эрхэм зорилго, үндсэн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчим

2.1. Эрхэм зорилго

Үндэсний соёлын өв уламжлалаа хадгалах, хамгаалах замаар өвлөн уламжлуулах, аймгийн хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, соёлын үйл ажиллагаанд хувь хүн,төрийн болоод төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

2.2. Үндсэн зорилт

            Зорилт 1: Аймгийн хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх

            Зорилт 2: Орон нутгийн соёлын онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах,  хамтын ажиллагааг өргөжүүлэх, Соёлын үнэт зүйлс, биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сурталчлах

Зорилт 3: Соёлын салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэн, тэдгээрийн боловсрол мэргэжил, ур чадварын түвшинг тасралтгүй дээшлүүлэн, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг боломжит нөхцлөөр шийдвэрлэх

Зорилт 4: Соёл урлагийн байгууллагуудын материаллаг баазыг өргөжүүлэн, үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

2.3. Үндсэн зарчим

            Монгол Улсын үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, Соёлын тухай хууль, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Булган аймгийн хөгжлийн цогц бодлого /2010-2021/, аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дараах зарчим баримтална.

1. Соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвигч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг төрөөс дэмжих

2. Үндэсний өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэх, сурталчлах, хамгаалах

3. Түүх, соёлын дурсгалт зүйлс, сан хөмрөгийг хамгаалах, устаж үгүй болохоос сэргийлэх

4. Соёлын салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, нийтэд сурталчлах

5. Иргэн, ардын авъяастан, соёл урлагийн ажилтан, уран бүтээлчдийг авъяас чадвараа нээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

6. Соёл урлагийн чиглэлээр төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, хамт олон, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Гуравдугаар бүлэг: Хэрэгжүүлэх хугацаа, удирдлага зохион байгуулалт, хамрах хүрээ, хүрэх түвшин

 

3.1. Соёлын бодлого хэрэгжих хугацаа

Аймгаас баримтлах Соёлын бодлогыг 2017-2020 онд хэрэгжүүлэн ажиллана.

3.2. Хамрах хүрээ

*      Нутгийн удирдлагын байгууллагууд

*      Төрийн болон Төрийн бус байгууллагууд

*      ЕБС-ийн сурагч, багш, эцэг эх, иргэд

*      Аймгийн ХЖТ, Музей, Номын сан, Соёлын ордон, Соёлын төвүүд

*      Аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, нөхөрлөл

*      Хэвлэл, мэдээллийн байгууллагууд 

*      Төсөл хөтөлбөрийн байгууллагууд 

 

3.3. Удирдлага, зохион байгуулалт

Соёлын бодлого нь аймгийн хэмжээнд хууль эрх зүйн хүрээнд соёлын олон талт үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын болон бие даасан удирдлага зохион байгуулалт, ажил үйлчилгээний зорилго чиглэлийг агуулсан баримт бичиг болно.

2017-2020 онд баримтлах аймгийн соёлын бодлогыг улс, аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь бодлогуудтай нягт уялдуулан хэрэгжүүлнэ.

Соёлын талаар баримтлах бодлогыг, төрийн захиргааны төв байгууллагаас авч байгаа арга хэмжээтэй нягт уялдуулан, нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамруулан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

1.       Төлөвлөгөөний  хэрэгжилтийг аймаг, сумын Засаг дарга нар, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ЕБС, цэцэрлэг хариуцан хэрэгжүүлнэ.

2.       Аймгийн хэмжээнд төлөвлөлт, бодлого зохицуулалт, мэдээллээр хангах чиг үүргийг  аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс гүйцэтгэнэ. 

3.       Аймаг, сумын хэмжээнд төлөвлөгөөг хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн  удирдлагаар хангах үүргийг  Боловсрол, Соёл урлагийн газар  хүлээнэ.

4.       Соёлын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд аймгийн ИТХ хяналт тавина.

3.4. Хүрэх үр дүн

            1. Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа, менежмент сайжирч, хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.

             2. Соёл, урлагийн байгууллагад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх гадаад, дотоодын байгууллага, иргэдийн оролцоо  нэмэгдэж материаллаг орчин сайжирна.

             3. Соёлын ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

 

Дөрөвдүгээр бүлэг: Санхүүжилт, бодлогын тайлан мэдээлэл, хяналт шинжилгээ

4.1. Санхүүжилтийн эх үүсвэр

            1. Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, Спортын салбарын Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон Улсын төсвийн санхүүжилтээр Засаг даргын төлөөлөн хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилт, төсөв

            2. Аймаг, сумын  төсөв

              3. Төсөл хөтөлбөрийн санхүүжилт

              4. Хандив, тусламж

              5. Дотоодын үйлдвэр аж ахуйн газар, аж ахуй нэгж, иргэдийн хандив

 

 

 

 

4.2. Хяналт шинжилгээ, үнэлгээ

              1. Төлөвлөгөөний хэрэгжилтийг суманд  Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд хагас, бүтэн жилээр  танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

              2. Сумын Засаг дарга  нар  жил бүрийн 11 дүгээр  сарын 1-ний  дотор  төлөвлөгөөний хэрэгжилтийн Хяналт шинжилгээний үнэлгээний дүнг  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан, холбогдох арга хэмжээг авч, ХШҮ-ний дүн, тайланг 11 сарын 15-ны дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлж байх

              3. Аймагт төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг жил бүрийн 12 сард багтаан АЗД-ын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх, жилд нэг удаа хяналт шинжилгээ үнэлгээ хийж, дүнг Аймгийн ИТХ-д танилцуулах  

 

4.3. Шалгуур үзүүлэлт

            Энэхүү бодлогын хэрэгжилтийг аймгаас 2017-2020 онд баримтлах “Соёлын бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээр  үнэлж дүгнэнэ.

 

Тавдугаар бүлэг:

Аймгаас 2017-2020 онд баримтлан ажиллах Соёлын бодлогыг хэрэгжүүлэх  

үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

            Нэгдүгээр зорилт: Аймгийн хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх

1. Соёл урлагийн салбарт оновчтой, бие даасан, тогтвортой бүтэц бий болгож, удирдлага, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох

2. Соёлын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох

3. Соёлын аялал жуулчлалыг үндсэн төрлөөр хөгжүүлэх орчин нөхцлийг судалж төлөвлөх

Хүрэх үр дүн: Аймгийн хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь дээшилж, улсын хэмжээнд орон нутгийн соёлын үзүүлэлтээр тэргүүлэгч эгнээнд шилжсэн байна.

            Хоёрдугаар зорилт: Орон нутгийн соёлын онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах,  хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлс, биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сурталчлах

1. Соёлын чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөрийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

2. Булган аймагтай хамтын ажиллагаатай улс орнуудтай соёлын харилцаа тогтоох, үзэсгэлэн худалдаа, арилжааны тоглолтыг зохион байгуулах, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх

3. Соёл урлагийн үзвэр үйлчилгээг төрөлжүүлэх, сурталчлах ажил өрнүүлэх

4. Соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжлагчийг олж тогтоох бүртгэл, тооллогыг зохион байгуулж, цахим бүртгэл-мэдээллийн санг бий болгох

5. Соёлын биет өвийг хамгалаах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах

 

 

6. Тухайн орон нутагт орших түүх соёлын дурсгал, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах, хамгаалах

7. Үндэстний соёл урлагийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах

Хүрэх үр дүн: Орон нутгийн соёлын онцлогийг тодорхойлон улс, бүс нутгийн хэмжээнд сурталчлах тодорхой ажлууд хийгдсэн байна. Аймгийн хамгаалалттай 25 түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг 100 хувь хашаажуулан хамгаалж, соёлын биет болон биет бус өвийн өвлөн уламжлагчдын цахим бүртгэлийн ажлаар тэргүүлэгч аймаг болсон байна.

Гуравдугаар зорилт: Соёлын салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэн, тэдгээрийн боловсрол мэргэжил, ур чадварын түвшинг тасралтгүй дээшлүүлэн, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг боломжит нөхцлөөр шийдвэрлэх

1. Салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

2. ОУ-ын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэх;

3. Соёлын салбарын боловсон хүчний тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

Хүрэх үр дүн: Соёлын салбарын мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг 75 хувьд аймгийн Хөгжимт жүжгийн театрын мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг 60 хувьд тус тус хүргэсэн байна. Соёлын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг шинэ шатанд гаргасан байна.

 

Дөрөвдүгээр зорилт: Соёл урлагийн байгууллагуудын материаллаг баазыг өргөжүүлэн, үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

1. Соёл урлагийн салбарт  шинээр баригдах барилга болон их засвар хийхэд  шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулах 

2. Соёлын салбарын байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмжийн зардлыг улс болон орон нутгийн төсөвт тусгуулах

3. Соёл урлагийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх

Хүрэх үр дүн: Соёл урлагийн байгууллагуудын техникикийн шинэчлэлийг хийж, орчин үеийн шаардлагад нийцсэн  тоног төхөөрөмжөөр ханган, барилга байгууламжууд шинэчлэгдсэн байна.


АЙМГААС 2017-2020 ОНД БАРИМТЛАН АЖИЛЛАХ СОЁЛЫН БОДЛОГЫГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Дэвшүүлсэн зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хүрэх үр дүн

Хамтран ажиллах байгууллага

Санхүүгийн эх үүсвэр

Зорилт нэг. Аймгийн хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Соёл урлагийн салбарт оновчтой, бие даасан, тогтвортой бүтэц бий болгож, удирдлага, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох

 

 

1.1.1. Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх

 

 

2017 он

 

Хамтын ажиллагаа өргөжин тэлж, уран бүтээлийн чанарт ахиц гарсан байна.

НБХ

БСУГ

ХЖТ

Номын сан

музей

Соёлын ордон

Соёлын төвүүд

 

 

 

-

 

 

1.1.2. Соёл урлагийн мэргэжлийн холбоод байгуулан, дэмжиж хамтран ажиллах

 

 

2017 он

Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах мэргэжлийн холбоодыг байгуулан хамтран ажиллах тогтолцоо бүрдсэн байна.

 

 

НБХ

БСУГ

 

 

-

1.1.3. Соёлын төвүүдийг бүсчилж, ангилал, байршил, үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхойлон хөгжүүлэх

 

2017-2018 он

Тухайн сумын соёлын онцлогыг тодорхойлон түлхүү хөгжүүлэх боломж бүрдсэн байна.

 

НБХ

БСУГ

 

-

 

1.1.4. Урлаг соёлын чиглэлээр явуулах дугуйлан, сургалтын  үйл ажиллагааг дэмжиж ажиллах

 

2017-2020 он

Урлаг соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах  дугуйлан, сургалтын  үйл ажиллагааг дэмжиж, энэ төрлийн сургалтын тогтолцоо бүрдсэн байна.

 

НБХ

БСУГ

 

-

1.1.5. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхэлж байгаа  хувь хүн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, бүтээлээ борлуулахад туслалцаа үзүүлэх, гадаад дотоод зах зээлд зуучлах

 

 

2017-2020 он

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэл нэмэгдсэн байна.

 

НБХ

БСУГ

 

-

1.1.6. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн дугуйлангуудыг  зуны зуслангийн хөтөлбөрт тусгаж  хичээллүүлэх

 

2017-2020 он

Зуны зуслангийн хөтөлбөрт төрөл бүрийн дугуйлангуудыг     хичээллүүлэх тогтолцоо бүрдсэн байна.

 

ХЖТ

Соёлын ордон

Номын сан

 

-

1.1.7. Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн бүтээлийг хүүхэд залуучуудад үзүүлэх соёлын боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах

 

 

2017-2020 он

 

Хүүхэд залуучуудын соёлын боловсрол дээшилсэн байна.

 

НБХ

БСУГ

 

-

 

 

1.1.8. Булган аймгийн уран бүтээлийн сан хөмрөгтэй болох

 

2019 он

Булган аймгийн уран бүтээлийн нэгдсэн сан бүрдүүлсэн байна.

НБХ

БСУГ

ХЖТ

 

-

1.1.9. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, бүх нийтээр ном унших хөдөлгөөн өрнүүлэх

2017-2020 он

Ном уншигчдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БСУГ

Номын сан

-

 

1.2

 

Соёлын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох

1.2.1. Аймгийн соёл урлагийн брэнд бүтээгдэхүүн болохуйц төрлийг сонгон авч чанаржуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах

 

2017 он

Соёлын брэнд бүтээгдэхүүнээ тодорхойлсон байна.

 

НБХ

БСУГ

 

 

-

 

 

 

 

 

 

1.3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Соёлын аялал жуулчлалыг үндсэн төрлөөр хөгжүүлэх орчин нөхцлийг судалж төлөвлөх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.3.1. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх орчин нөхцлийн судалгаа гаргах

 

2017 он

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх орчин нөхцлийн суурь судалгаатай болсон байна.

НБХ

БСУГ

БОАЖГ

Музей

 

 

-

 

1.3.2. Баяннуур сумын “Шороон бумбагар”-ын бунхант булш, ханын зургийг хамгаалах сэргээн засварлах

 

2017-2020 он

Баяннуур сумын “Шороон бумбагар”-ын чиглэлийн аялал жуулчлал хөгжсөн байна.

НБХ

БСУГ

БОАЖГ

Музей

СЗДТГ

 

-

 

1.3.3. Баян-Агт сумын Шивээт-Улааны түүхийн дурсгалт газрыг түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх

 

 

2017-2020 он

Баян-Агт сумын Шивээт-Улааны түүхийн дурсгалт газрыг түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлсэн байна.

НБХ

БСУГ

БОАЖГ

Музей

СЗДТГ

 

 

-

 

 

1.3.4. Түүхийн дурсгалт газар, хөшөө дурсгалууд, хиргисүүр, булш бунханы хадгалалт, хамгаалалт, тохижилтыг стандартын дагуу хийж гүйцэтгэн, байнгын арчилгаатай болгох

 

 

 

2017-2020 он

Аймгийн хамгаалалттай түүхийн дурсгалт газар, хөшөө дурсгалууд, хиргисүүр, булш бунханы хадгалалт, хамгаалалт, тохижилтыг стандартын дагуу хийж гүйцэтгэн, байнгын арчилгаатай болгосон байна.

 

 

НБХ

БСУГ

Музей

Сумдын ЗДТГ

 

 

 

 

-

 

1.3.5. Баруун замын тусгай ангийн штаб-музейн барилгыг засварлах

 

2018 он

Баруун замын тусгай ангийн штаб-музейн барилгыг засварлан тохижуулсан байна.

 

НБХ

БСУГ

Музей

 

 

-

1.3.6. Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхныг засварлаж, тохижуулах

 

2018 он

Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхныг засварлаж, тохижуулсан байна.

 

НБХ

БСУГ

Музей

 

 

-

1.3.7. ЕБС-ын сурагчид болон дотоодын аялагч сонирхогчдын заавал үзэж сонирхох ТСДЗ болон байгалийн үзэсгэлэнт газруудын жагсаалтыг гаргаж эко болон танилцах аялалыг зохион байгуулна.

 

 

2017-2018 он

ЕБС-ын сурагчид болон дотоодын аялагч сонирхогчдын Булган аймгийн ТСДЗ-ийн талаарх мэдлэг өргөжин тэлсэн байна.

 

НБХ

БСУГ

Музей

 

 

 

-

1.3.8. Үндэсний өв соёлыг аялал жуулчлалтай холбох сүлжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийх

 

2017-2018 он

Үндэсний өв соёлыг аялал жуулчлалтай холбон хөгжүүлсэн байна.

НБХ

БСУГ

Музей

 

 

-

1.3.9. “Хангинахын шугуйн шагайн тойром” эвент арга хэмжээг зохион байгуулах

2017-2020 он

Зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БОАЖГ

-

1.3.10. “Мөсний шагай харваа”  эвент арга хэмжээг зохион байгуулах

2017-2020 он

Зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БОАЖГ

-

1.3.11. Айрагны фестиваль зохион байгуулах

2017-2020 он

Зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БОАЖГ

-

1.3.12. Цагаан суваргын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

2017-2020 он

Зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БОАЖГ

-

1.3.13. Үндэсний өв соёлыг аялал жуулчлалтай холбох сүлжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийх

 

2017-2018 он

Үндэсний өв соёлыг аялал жуулчлалтай холбон хөгжүүлсэн байна.

 

НБХ

БСУГ

ХЖТ

 

 

 

-

Зорилт 2.  Орон нутгийн соёлын онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах,  хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлс, биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сурталчлах

 

 

 

 

 

 

2.1

 

 

Соёлын чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөрийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

 

 

 

2.1.1. “Уртын дуу-Морин хуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

 

2017-2020 он

 

“Морин хуур-Уртын дуу” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

 

НБХ

БСУГ

СЗДТГ

 

 

 

-

2.1.2. “Морин хуур-Уртын дуу” хөтөлбөрийн хүрээнд судлагдахуун танхимтай болох

 

2017 он

 

Судлагдахуун танхим байгуулсан байна.

НБХ

БСУГ

ХЖТ

Соёлын ордон

 

 

-

2.1.3. Уран нугаралт-ыг сурталчлан, дэлгэрүүлэх

2017-2020 он

Уран нугараачдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БСУГ

Соёлын ордон

 

-

2.1.4. Амьд хөгжмийг сурталчлах, дэлгэрүүлэх 

 

2017-2020 он

Амьд хөгжмөөр хичээллэгсдийн тоо нэмэгдсэн байна.

НБХ

БСУГ

Соёлын ордон

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2

 

 

 

 

Соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжлагчийг олж тогтоох бүртгэл, тооллогыг зохион байгуулж, цахим бүртгэл-мэдээллийн санг бий болгох

 

2.2.1. Соёлын өвийн өвлөн уламжлагчдыг бүртгэн баримтжуулах

 

2017 он

Соёлын өвийн өвлөн уламжлагчдын нэгдсэн судалгааг гаргасан байна.

НБХ

БСУГ

Музей

 

-

2.2.2. Соёлын өвийг өвлөн уламжлагчийг өөрийн соёлын өвийг бусдад өвлүүлэх, сургах үйл ажиллагааг орон нутгаас дэмжих, урамшуулах журам гаргах, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулах

 

 

 

2018 он

Соёлын өвийг өвлөн уламжлагчдын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих тогтолцоо бүрдсэн байна.

 

 

НБХ

БСУГ

Музей

 

 

 

-

2.2.3. Соёлын биет бус өвийг өвлөн  уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулж,  өвлөн уламжлагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт зохион байгуулах

 

 

2018 он

Соёлын биет бус өвийг өвлөн  уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулсан байна.

 

НБХ

БСУГ

Музей

 

 

-

2.2.4. Аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг шаардлагатай техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шат дараатай зохион байгуулах

 

2017-2018 он

Аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг шаардлагатай техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангасан байна.

 

НБХ

БСУГ

Музей

 

 

-

 

 

 

 

 

2.3

Булган аймагтай хамтын ажиллагаатай улс орнуудтай соёлын харилцаа тогтоох, үзэсгэлэн худалдаа, арилжааны тоглолтыг зохион байгуулах, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх

 

2.3.1. Гадаад улсын Элчин сайдын яамдтай хамтран, тухайн орны урлаг, соёл, кино өдрүүд, үзэсгэлэн зохион байгуулах

 

 

2017-2020 он

 

2-3 улсад соёл урлагийн өдрүүдийг зохион байгуулж орон нутгаа сурталчилсан байна.

 

НБХ

БСУГ

ХЖТ

Соёлын ордон

Музей

 

 

-

 

2.3.2. Дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн сэдэвт драмын жүжгийн бүтээлийг жил бүр шинээр найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгох

 

 

2017-2020 он

 

Хөгжимт жүжгийн театрыг драмын чиглэлд түлхүү хөгжүүлэх бодлого баримтлана.

 

 

НБХ
БСУГ

ХЖТ

 

 

 

-

 

2.4

Соёл урлагийн үзвэр үйлчилгээг төрөлжүүлэх, сурталчлах ажил өрнүүлэх

2.4.1. Сумдын соёл, урлагийн өдрүүдийг тогтмол зохион байгуулж, урлаг соёлын үйлчилгээ, эд өлгийн зүйл, сум орон нутгийн онцлогийг харуулсан  үзэсгэлэн гаргах

 

2017-2020 он

 

Сумдын соёл урлагийн өдрүүдийг тогтмол зохион байгуулж хэвшсэн байна.

 

НБХ
БСУГ

СЗДТГ

 

 

-

 

 

 

2.5

 

Соёлын биет өвийг хамгалаах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах

2.5.1. Соёлын баримтат өвийг ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн засварлах ажлыг мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлнэ.

 

 

2018 он

Соёлын баримтат өвийг ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн засварлах ажлыг хийсэн байна.

 

НБХ

БСУГ

Музей

 

 

-

2.5.2. Аймгийн музейн үзмэрийг шинэчлэх

2017-2018 он

Музейн үзмэр шинэчлэгдэж, баяжилт хийгдсэн байна.

НБХ

БСУГ

БОАЖГ

Музей

 

 

-

 

 

 

 

 

 

2.6

 

 

 

Тухайн орон нутагт орших түүх соёлын дурсгал, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах, хамгаалах

 

 

2.6.1. Булган аймгийн ТСҮХДЗ, байгалийн үзэсгэлэнт газрын танилцуулгыг сум тус бүрээр эмхэтгэн гаргах

 

2018 он

Эмхэтгэл гарган олон нийтэд сурталчилсан байна.

 

НБХ

БСУГ

СЗДТГ

 

 

-

2.6.2. ЕБС болон цэцэрлэгийн хичээлийн хичээлээс гадуур судлах программд орон нутагт байгаа түүх соёлын дурсгал, соёлын биет болон биет бус өв, онцлогын талаарх хичээлийг оруулах /ардын уламжлалт шагай, оньсон болон  хөлөгт тоглоом наадгай, ерөөл магтаал, оньсого, үлгэр, зүйр цэцэн үг зааж сургах/ шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах

 

 

 

 

2017-2020 он

ЕБС болон цэцэрлэгийн хичээлийн программд  ардын уламжлалт шагай, оньсон болон  хөлөгт тоглоом наадгай, ерөөл магтаал, оньсого, үлгэр, зүйр цэцэн үг зааж сургах, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулж хэвшсэн байна.

 

 

 

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

 

 

 

2.7

 

 

Үндэстний цөөнхийн соёл урлагийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах

 

2.7.1. Булган аймгийн Тэшиг сумын Буриад үндэстний соёл урлаг, зан үйлийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах

 

2017-2020 он

Иргэдийн Буриадын соёлын талаарх мэдлэг мэдээлэл дээшилсэн байна.

 

НБХ

БСУГ

СЗДТГ

 

 

-

2.7.2. Буриадын соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах хөдөлгөөн өрнүүлэх

2017-2020 он

Өвлөн уламжлагчдын тоо нэмэгдсэн байна.

НБХ

БСУГ

СЗДТГ

 

-

Зорилт 3.  Соёлын салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэн, тэдгээрийн боловсрол мэргэжил, ур чадварын түвшинг тасралтгүй дээшлүүлэн, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг боломжит нөхцлөөр шийдвэрлэх

 

 

 

 

 

 

 

 

3.1

 

 

 

 

 

 

 

 

Боловсон хүчний зөв эргэлтийн бодлогыг гаргаж боловсон хүчний багтаамжийн судалгаанд тулгуурлан мэргэжлийн сургуульд сурах, төгсөөд ажиллах боломжийг бүрдүүлнэ

 

 

3.1.1. Салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

 

 

2017 он

Мэргэжлийн урлагийн сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, соёлын салбарын ажилтнуудыг ажлын байран дээрээ хөгжих, мэргэших сургалтуудад хамруулсан байна.

 

 

НБХ
БСУГ

 

 

 

 

-

 

3.1.2. Соёл, урлагийн байгууллага олсон орлогын төлөвлөгөөнөөс давуулсан болон хэмнэсэн орлогыг ажилтнаа сургах, давтан сургах, урамшуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээнд зарцуулах

 

 

 

 

 

2017-2020 он

Соёл, урлагийн байгууллага олсон орлогын төлөвлөгөөнөөс давуулсан болон хэмнэсэн орлогыг ажилтнаа сургах, давтан сургах, урамшуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээнд зарцуулах журамтай болсон байна.

 

 

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

 

 

-

3.1.3. Соёл урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад гэрээгээр оюутан суралцуулж удаан хугацаагаар орон нутагт ажиллах нөхцлийг тусгаж өгнө

 

 

 

2017-2020 он

Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад гэрээгээр оюутан суралцуулж ажиллах хүчнийг нэмэгдүүлсэн байна.

 

 

НБХ

БСУГ

 

 

 

-

 

 

 

3.1.4. Өсвөр үе, хүүхэд багачуудыг урлагийн төрөлжсөн сургалтанд хамруулах

 

 

 

2017-2020 он

Мэргэжлийн урлагийн байгууллагад түшиглэн найрал дуу болон хөгжим, бүжгийн дугуйлангуудыг тогтмол хичээллүүлж, цаашлаад тухайн чиглэлээр их дээд сургуульд элсэн суралцагсдын тоо нэмэгдсэн байна.

 

 

НБХ

БСУГ

ХЖТ

ГБХЗХГ

 

 

 

 

-

 

 

 

 

3.2

 

ОУ-ын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэх

 

3.2.1. ОУ-ын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн урамшуулал олгох журам боловсруулах

 

 

 

2017 он

ОУ-ын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн урамшуулал олгох журамтай болсон байна.

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

-

3.2.2. Уран бүтээлчдэд төрөөс дэмжлэг үзүүлж, уран бүтээл туурвих, олны хүртээл болгоход хамтран ажиллах

 

 

2017-2020 он

ОУ-ын болон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог уран бүтээлчдийг төрөөс дэмжин ажилласан байна.

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

-

 

 

 

 

 

 

3.3

 

 

 

 

 

 

 

Соёлын салбарын боловсон хүчний тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

 

 

 

3.3.1. Соёлын салбарын боловсон хүчнүүдийг орон сууцны зээл, хөнгөлөлтөд хамруулах

 

 

 

 

2017-2020 он

Соёлын салбарын боловсон хүчнүүдийг орон сууцны зээл, хөнгөлөлтөд хамруулах чиглэлээр барилгын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулах хэлбэрээр дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

-

3.3.2. Соёлын салбарын ажилтнуудын амьжиргааг дэмжих чиглэлээр туслах аж ахуй хөгжүүлэх боломж олгох, мөнгөн тэтгэлэг болон бусад дэмжлэгт хамруулах

 

 

2017-2020 он

Аймаг орон нутгаас хэрэгжүүлэн ажиллаж буй төсөл хөтөлбөрүүдэд соёл урлагийн салбарын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлсэн байна.

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

-

Зорилт 4. Соёл урлагийн байгууллагуудын материаллаг баазыг өргөжүүлэн, үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

 

 

 

 

 

 

4.1

 

 

 

 

 

 

 

Соёл урлагийн салбарт  шинээр баригдах барилга болон их засвар хийхэд  шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулах 

4.1.1. ХЖТ-ын шинэ барилгыг барьж ашиглалтад оруулах

2017-2020 он

ХЖТ-ын шинэ барилгыг барьж ашиглалтад оруулсан байна.

 

НБХ

БСУГ

 

-

 4.1.2. Төв номын сангийн шинэ барилгын асуудлыг шийдвэрлэх

2017-2020 он

Төв номын сангийн шинэ барилгын асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

НБХ

БСУГ

 

-

 

 

4.1.3. Аймгийн музейн барилгад өргөтгөл, шинэчлэл хийж,  Баруун замын тусгай ангийн штаб-музейн барилга, Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхныг засварлаж, тохижуулах

 

 

 

2017-2020 он

Аймгийн музейн барилгад өргөтгөл, шинэчлэл хийж,  Баруун замын тусгай ангийн штаб-музейн барилга, Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхныг засварлаж, тохижуулсан байна.

 

 

 

НБХ

БСУГ

 

 

 

-

4.1.4. Их засвар хийх шаардлагатай соёлын төвүүдийг засварлах /Могод, Хутаг-Өндөр, Хялганат, Бугат, Гурванбулаг, Баяннуур, Хангал/

 

2017-2020 он

Эдгээр сумдын соёлын төвүүдийн их засвар хийгдсэн байна.

 

НБХ

БСУГ

 

-

 

 

4.2

Соёлын салбарын байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмжийн зардлыг улс болон орон нутгийн төсөвт тусгуулах

 

4.2.1. Сумдын соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах

 

 

2017-2020 он

 

Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна.

 

 

НБХ

БСУГ

 

 

-

 

 

4.3

Соёл урлагийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх

4.3.1. Соёл урлагийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд  хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн, тэдний туслалцааг авах

 

 

 

2017-2020 он

Соёл урлагийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд хувийн хэвшлийн туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлсэн байна.

 

 

НБХ

БСУГ

 

 

-

 

 

-оОо-

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%