Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТОГТООЛ № 42 Эрүүл мэндын салбарын "Хүний нөөцийг хөгжүүлэх бодлого" батлах тухай

2017-04-12


БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН

 “ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2017-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ  БОДЛОГО”

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ерөнхий мэдээлэл

2017 оны байдлаар аймгийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 54 байгууллагад нийт 754 төрийн албан хаагч ажиллаж эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  

Удирдах  ажилтан-20,  Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн-20,  их эмч-103, эм зүйч-13, эм найруулагч-35, сувилагч-194, эх баригч-27, багийн эмч-47, бусад бага эмч-46,  лаборант – 20, техникч - 3, бусад дээд мэргэжилтэн-12, бусад ажилтан-214 ажиллаж байна.

Насны бүтцийн хувьд  20-29 насныхан 23.7 хувь, 30-39 насныхан 20.3 хувь, 40-49 насныхан 34.6 хувь, 50-54 насныхан 16.2 хувь, 55-аас дээш насныхан 5.2 хувийг эзэлж байна. Хүйсийн хувьд нийт ажилтнуудын 82 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь эрэгтэйчүүд байна.

1.2.Хүний нөөцийн хангалт, чадавх буюу эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшсэн байдал

Сүүлийн  5 жилд их эмчийн тоо тасралтгүй өсч байгаа боловч аймгийн хүн амын өсөлттэй холбоотойгоор 2016 оны байдлаар 10000 хүн амд ногдох их эмчийн тоо 19.4 байгаа нь улсын дунджаас 13.2-оор, аймгуудын дунджаас 4.2-оор доогуур, 10000 хүн амд ногдох  сувилагчийн тоо 31.7 байгаа нь  улс дундажтай харьцуулахад 4.6-аар доогуур үзүүлэлттэй  байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын 53.4 хувь нь анхан шатны, 31.0 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 15.6 хувь нь хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд нь үйл ажиллагаандаа “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2013”, “Сум тосгоны Эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5081:2013”, “Өрхийн Эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2011”-ийг баримтлан ажиллаж байгаа хэдий ч төсөв, санхүүгийн хүрэлцээ, Сангийн яамнаас батлагдсан орон тооны дээд хязгаараас хамааран хүний нөөцийн стандартын хангалт 46.7-62.5% байна.

Сүүлийн  4 жилийн байдлаар  нийт 114  эмнэлгийн мэргэжилтэн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсанаас 83.4 хувь нь төрийн сангийн зардлаар 17 хувь нь байгууллагын болон хувийн зардлаар суралцсан байна.

Хүний нөөцийн судалгаагаар хөдөө орон нутагт, ялангуяа Сум дундын эмнэлгүүдэд эх барих эмэгтэйчүүд, мэс засал,  хүүхдийн эмч, шүдний эмч,  аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм зүйч, нүдний эмч, эмгэг судлалын эмч, нярайн эмч, гэмтлийн эмчийг үндсэн мэргэшлээр  сургах, дуран, зүрх судас, сэтгэл засал, сүрьеэ, арьс харшил, сэргээн засалт, ДОХ, БЗДХӨ-ний чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн их эмч, сувилагч нарыг бэлтгэх  шаардлагатай байна.

          Эмнэлгийн мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд онцгой анхааран, тасралтгүй хөгжиж эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтний хувь нэмэгдэж 2016 оны байдлаар нийт эмч мэргэжилтний дунд мэргэжлийн зэрэгтэй эмч, мэргэжилтнүүдийн эзлэх хувь 24.3%-д хүрсэн. 

            1.3. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгаа, цалин хөлс, урамшуулал:

2011 онд шинэчлэгдэн найруулагдсан “Эрүүл мэндийн тухай” хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтний Нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтаар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад 29.2 дахь заалтаар тэтгэврийн тэтгэмж олгож эхэлсэн.

Сүүлийн 5 жилийн байдлаар 393 төрийн албан хаагчдад 1.486.6 мянган төгрөгний 6 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж, 130 төрийн албан хаагчдад 1.776.8 мянган төгрөгний тэтгвэрийн тэтгэмж олгоод байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдад Засгийн газрын 1995 оны 96, 2001 оны 90, 2010 оны 108, 2012 оны 150, 151 дүгээр тогтоолуудаар нэмэгдэл мөнгөн урамшуулал  олгож байна.

Мөн эмнэлгийн мэргэжилтнүүд 3 сараас дээш хугацаагаар мэргэжил, ур чадвараа сайжруулах сургалтанд хамрагдах тохиолдолд ажиллаж буй байгууллага нь тухайн жилийн төсөв, санхүүжилтэнд багтаан албан тушаалын үндсэн цалингийн 60-100 хүртлэх хувийг олгож байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундаж цалин 434630-824886 төгрөг бөгөөд шинээр төгсөж ирсэн сувилагч, бага эмчийн сарын цалин 466285-518516 төгрөг, их эмч 558559 төгрөг, 20-с дээш жил ажилласан сувилагч, бага эмч 526643-587927 төгрөг, их эмч 742153 төгрөг байна.

 Аймгийн  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдын 6,1% нь амьдралын баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, 80% нь дунд түвшинд амьдарч байгаа бөгөөд 75% нь 2-5, 0,4% нь 6-9 ам бүлтэй, 0,3% нь ганц бие, 0,9% нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна.

Нийт албан хаагчдын 72.4% хувийн хашаа байшинтай, 1,0% нь хувийн орон сууцтай, 11,4% нь гэрт, 0,2% нь түрээсийн байранд, 0,2% нь амьдрах орон сууцгүй  байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хурц ирмэгтэй, үзүүртэй багаж хэрэгсэлд зүсэгдэх, халдвартай биологийн шингэнтэй харьцсанаар цусаар дамжих халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг.

2016 оны байдлаар нийт төрийн албан хаагчдын 42% нь цусны даралт ихдэх болон зүрх судасны өвчтэй, 115 төрийн албан хаагч В, С вирусээр өвчилсөн байна.

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулахад орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөдөө орон нутагт шинээр ажиллаж буй эмч нарыг орон байраар хангах, ажиллах  орчин нөхцлийг  сайжруулан, ажлын байрны эрсдлээс хамгаалж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх  зэрэг асуудал тулгамдаж байна.

        1.4.  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй:

            Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг мөрдүүлж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, улмаар хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн,  ажиллаж байна.

            Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнгээр иргэдийн 60-65% нь эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, ёс зүйг сайжруулах шаардлагатай гэж хариулсан байна.

            Эмнэлгийн  мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна.

ХОЁР.  АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ

2017-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО:

 

            2.1. ЗОРИЛГО:

            Эрүүл мэндийн байгууллагуудыг бүтэц, үйл ажиллагааны стандартад дүйцүүлсэн мэргэшлийн өндөр чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтний залгамж халааг бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэн, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах орчинг бүрдүүлэхэд оршино.

            2.2. ЗОРИЛТУУД:

Зорилт 1

            Эмнэлгийн мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтанд хамруулах нөхцлийг бүрдүүлэн, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, мэргэжлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтний эзлэх хувийг 40%-д хүргэнэ.

Зорилт 2

            Эрүүл мэндийн байгууллагуудад стандартаар байвал зохих эмнэлгийн мэргэжилтний хангалтыг 90%-д хүргэнэ.

Зорилт 3

            Төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахад боломжит нөхцлийг бүрдүүлэн дэмжиж, ажлын байрны болон амьдрах таатай орчныг бий болгоно.

Зорилт 4

            Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагыг эрс шинэчлэх талаар шинэлэг арга барилуудыг нэвтрүүлнэ.

            2.2.1. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:  

1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн  чиглэл:

-         “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зураглал”-ийг боловсруулан хэрэгжүүлэх;

-        Нарийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч нарын залгамж халааг бэлтгэх;

-        Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатны эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, Эмнэлзүйн сургагч багш нарыг бэлтэх; 

-        Эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутгийн санхүүжилтээр мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах;

-        Төгсөлтийн дараах давтан сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэн, орон нутгийн удирдах шатны байгууллагуудтай хамтран ажиллах;

-        Төсөл, хөтөлбөр олон улсын байгууллагуудтай хамтран орон нутагт хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино хугацааны болон нэмэлт ур чадвар олгох сургалтуудад тасралтгүй суралцуулах;

-        Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх;

-        Эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэлний мэдлэгээ сайжруулах, гадаадын улс орнуудад мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

-        Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд үе шаттай хамруулах;

 

2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн  чиглэл:

-        Дутагдалтай байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааг жил бүр  шинэчлэн гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх;

-        Эрүүл мэндийн байгууллагуудыг дутагдалтай байгаа эмнэлгийн мэргэжилтнээр хангахад орон нутгийн удирдлагуудын оролцоог нэмэгдүүлэн, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх;

-        Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль журмын дагуу нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

3-р зорилтын хүрээнд:

-       Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ажиллах болон амьдрах таатай орчинг  бүрдүүлэх;

-       Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах;

-       Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн, урамшууллын багц нэвтрүүлэх;  

4-р зорилтын хүрээнд:

-        Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харьцаа хандлагыг сайжруулах  чиглэлээр сургалтанд хамруулах;

-        Эрүүл мэндийн газар нь иргэдээс “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-нд ирүүлсэн өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийх;  

-        Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч нарын ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтэнд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дүрэм”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх заалт оруулж, жилийн эцсийн үнэлгээнд тооцох;

 

  2.3. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

Шалгуур үзүүлэлт

Одоогийн түвшин

2018

2019

2020

Зорилт-1: Эмнэлгийн мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтанд хамруулах нөхцлийг бүрдүүлэн, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, мэргэжлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтний эзлэх хувийг 40%-д хүргэнэ.

 

1

Орон нутагт шаардлагатай нарийн мэргэжил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтний тоо

125

135

150

170

2

Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдан, гэрээгээр орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувь

98%

100%

100%

100%

3

Мэргэжлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтний эзлэх хувь

24.3%

26.5%

30%

40.0%

4

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний тоо

5

10

12

15

5

Гадаад оронд мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоо

2

5

7

10

6

Богино хугацааны тасралтгүй сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний тоо

650

700

750

850

Зорилт-2: Эрүүл мэндийн байгууллагуудад стандартаар байвал зохих эмнэлгийн мэргэжилтний хангалтыг 90%-д хүргэнэ.

7

Орон нутгаас  хөдөө орон нутагт дутагдалтай байгаа эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ

-

1.0 сая

1.5 сая

2.0 сая

8

Шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан Эрүүл мэндийн байгууллагуудын  тоо

28

32

35

37

9

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх

2

5

7

9

Зорилт-3: Төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахад боломжит нөхцлийг бүрдүүлэн дэмжиж, ажлын байрны болон амьдрах таатай орчныг бий болгоно.

 

10

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо

30

40

50

54

11

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан төрийн албан хаагчдын эзлэх хувь

80%

90%

95%

100%

12

В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан албан хаагчдын тоо

200

250

150

150

13

Эмчлэн, эрүүлжүүлсэн хүний тоо

25

35

30

25

14

Хөнгөлөлттэй нөхцлөөр рашаан сувилалд сувилуулсан албан хаагчийн тоо

8

13

20

25

15

“Эрүүл мэндийн тухай” хуулийн холбогдох заалтаар мөнгөн тэтгэмж олгох төрийн албан хаагчийн тоо

149

150

50

43

16

Мөнгөн тэтгэмжийн хэмжээ

572.1 сая

501.0 сая

161.6 сая

122.7 сая

17

Эмнэлгийн мэргэжилтний амьдрах байртай болсон сумын Эрүүл мэндийн төвийн тоо

2

4

4

6

18

Байр барихад зарцуулсан хөрөнгийн хэмжээ

30.0 сая

60.0 сая

60.0 сая

90.0 сая

Зорилт-4: Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагыг эрс шинэчлэх талаар шинэлэг арга барилуудыг нэвтрүүлнэ.

19

Ёс зүйн талаар зохион байгуулсан сургалтын тоо

2

3

3

4

20

Ёс зүйн сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний тоо

300

350

450

600

21

Ёс зүйн салбар хороонд ирсэн өргөдлийн тоо

5

7

8

9

            Хяналт шинжилгээ үнэлгээнд энэхүү бодлогод тусгасан шалгуур үзүүлэлтүүдээс гадна хүний нөөцийг хөгжүүлэх  бодлого, стратеги, хөтөлбөрийн үнэлгээнд ашиглагддаг бусад шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах боломжтой.

ГУРАВ. БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА, 
ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ЭХ ҮҮСВЭР

 

3.1. Бодлогыг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.

3.2. Бодлогыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

3.2.1.Улсын төсөв

3.2.2.Орон нутгийн төсөв

3.2.3.Төсөл, хөтөлбөр,гадны орны зээл тусламжийн санхүүжилт

3.2.4.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж

3.2.5.Хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр 

 

ДӨРӨВ. БОДЛОГЫН  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, 
ХЯНАЛТ-ҮНЭЛГЭЭ, ТАЙЛАГНАЛТ

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулна.

           4.2 Аймгийн Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2017-2020 онд хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг тооцох, зохицуулалт  болон дараагийн шатны төлөвлөлтийг хийх зорилгоор дунд хугацааны хяналт үнэлгээг 2 жил тутамд зохион байгуулна.

           4.3  Бодлогын хэрэгжилтэнд хийх төгсгөлийн хяналт  үнэлгээг Эрүүл мэндийн газар хариуцан аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран гүйцэтгэж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралд тайлагнана.

 

-oOo-


 

ТАВ. ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020 ОН ХҮРТЭЛХ ТӨЛӨВЛӨЛТ

5.1. Өрх сумын их эмч бэлтгэх төлөвлөгөө:

Байгууллагууд

2017

2018

2019

2020

Нийт

Баян-Агт сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Баяннуур  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Бугат сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Бүрэгхангай  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Гурванбулаг  сумын Эрүүл мэндийн төв

1

1

1

3

Дашинчилэн  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Могод  сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Орхон  сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Рашаант сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Сайхан  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Сэлэнгэ  сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Тэшиг  сумын Эрүүл мэндийн төв

1

1

1

3

Хангал сумын Эрүүл мэндийн төв

1

1

Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв

1

1

Хутаг-Өндөр сум дундын эмнэлэг

1

1

Хишиг-Өндөр сум дундын эмнэлэг

1

1

1

3

"Эмийн цэцэглэн" өрхийн Эрүүл мэндийн төв

1

1

"Цоожэд" өрхийн Эрүүл мэндийн төв

1

1

Нийт дүн

9

10

6

5

29

 

5.2 Үндсэн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх төлөвлөгөө:

Мэргэжил

2017

2018

2019

2020

Дүн

1

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлал 

1

1

2

Гэмтэл  судлал

1

1

3

Эмгэг судлал

1

1

4

Хүүхэд судлал

1

1

2

5

Мэс засал судлал

1

1

6

Дүрс оношлогоо судлал

1

1

7

Чих хамар хоолой судлал

1

1

8

Лаборатори судлал

1

1

9

Зүү төөнө судлал

1

1

2

10

Эрүү нүүрний гажиг засал судлал

1

1

2

11

Эрүү нүүрний мэс засал судлал

1

1

12

Халдвар судлагч

1

1

13

Хавдар судлал

1

1

Дүн

2

4

5

5

16

5.3 Төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх төлөвлөгөө

Мэргэжил

2017

2018

2019

2020

Дүн

1

Зүрх судас судлал

1

1

2

2

Хүүхдийн зүрх судас судлал

1

1

3

Ганстроэнтрологи

1

1

2

4

Зүрхний ЭХО

1

1

5

Клиник фармаклоги

1

1

6

Эмэгтэйчүүдийн ЭХО оношлогоо

1

1

2

7

Тархвар зүй

1

1

8

Хөдөлмөрийн эрүүл мэнд

1

1

9

Хоол эмчилгээ судлал

1

1

10

Эмэгтэйчүүдийн мэс засал судлал

1

1

11

Амь тэнссэн үеийн анагаах ухаан судлал

1

1

12

Урологи протокологи судлал

1

1

Дүн

5

4

5

1

15

 

5.4 Сувилагч бэлтгэх төлөвлөгөө:

Байгууллагууд

2017

2018

2019

2020

Дүн

Баян-Агт сумын Эрүүл мэндийн төв

1

2

3

Баяннуур  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Бугат сумын Эрүүл мэндийн төв

1

1

Бүрэгхангай  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Гурванбулаг  сумын Эрүүл мэндийн төв

2

2

Дашинчилэн  сумын Эрүүл мэндийн төв

2

2

Могод  сумын Эрүүл мэндийн төв

1

1

2

Орхон  сумын Эрүүл мэндийн төв

2

2

Рашаант сумын Эрүүл мэндийн төв

2

1

3

Сайхан  сумын Эрүүл мэндийн төв

3

3

Сэлэнгэ  сумын Эрүүл мэндийн төв

3

2

5

Тэшиг  сумын Эрүүл мэндийн төв

2

2

2

6

Хангал сумын Эрүүл мэндийн төв

2

2

Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв

1

1

2

4

Хутаг-Өндөр сум дундын эмнэлэг

2

2

4

Хишиг-Өндөр сум дундын эмнэлэг

5

3

8

"Эмийн цэцэглэн" өрхийн Эрүүл мэндийн төв

1

1

"Цоожэд" өрхийн Эрүүл мэндийн төв

1

1

Аймгийн Нэгдсэн эмнэлэг

5

5

4

14

Нийт дүн

8

28

13

16

65

 

5.5 Эх баригч бэлтгэх төлөвлөгөө

Байгууллагууд

2017

2018

2019

2020

Дүн

Баян-Агт сумын Эрүүл мэндийн төв

1

1

Бугат сумын Эрүүл мэндийн төв

1

1

Бүрэгхангай  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Гурванбулаг  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Сайхан  сумын Эрүүл мэндийн төв

1

1

Рашаант сумын Эрүүл мэндийн төв

1

1

Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв

1

1

Аймгийн Нэгдсэн эмнэлэг

1

Нийт дүн

1

2

2

2

8



1.6 

Нарийн мэргэжлийн өндөр чадвар бүхий эмч нарын залгамж халааг бэлтгэх

2017-2020

Эрүүл мэндийн газар

50.0

30.0

-

1.7

Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатны эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, Эмнэлзүйн сургагч багш нарыг бэлтэх 

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

2.0

-

6.0

1.8 

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн зэрэгтэй болгох талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

2017-2020

Эрүүл мэндийн газар

-

-

-

1.9

Жилд 2  удаа Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтануудын хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

2017-2020

Эрүүл мэндийн газар

1.5

-

2.0

1.10

Жилд 1-2 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнийг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах

2017-2020

Эрүүл мэндийн газар

3.0

-

-

1.11

БНХАУ, БНСУ, ОХУ-ын Буриадын Улан-Үдэ, Эрхүү, Красноярск хотын Анагаах ухааны их сургууль, АНУ-ын Юта мужид нарийн мэргэжлийн эмч нарыг урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалтанд хамруулах /эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, зүрх судас, мэс засал, зэрэг чиглэлүүдээр/

2017-2020

Эрүүл мэндийн яам

Аймгийн ИТХ,

АЗДТГ

ЭМГ

НЭ

10.0

10.0

10.0

1.12

Улсын клиникийн эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдээс нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт богино хугацаагаар ажиллуулж, ажлын байрны солилцох сургалтыг тогтмол зохион байгуулах

2017-2020

НХХ, ЭМГ, АНЭ

5.0

-

5.0

1.13

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг  чадавхижуулах чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг дээр ажлын байрны солилцох сургалтыг тогтмол зохион байгуулах 

2017-2020

АНЭ, СДЭ

5.0

-

-

Хэсгийн дүн

96.2

12.0

42.0

Зорилт- 2: Эрүүл мэндийн байгууллагуудад стандартаар байвал зохих эмнэлгийн мэргэжилтний хангалтыг 90%-д хүргэнэ.

2.1

Жил бүр Эрүүл мэндийн байгууллагуудад дутагдалтай байгаа орон тооны судалгааг шинэчлэн гаргаж, орон тооны захиалгыг Анагаах ухааны боловсрол олгож буй сургуулиудад хүргүүлэх, Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд ил тод нээлттэй байршуулах

2017-2020

Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн байгууллагууд

-

-

-

2.2

Эрүүл мэндийн байгууллагуудад дутагдалтай байгаа орон тоог нөхөх, хүний нөөцөөр тасралтгүй хангах талаар Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, Эрүүл мэндийн байгууллагуудын хамтран ажиллах гурвалсан гэрээнд тусгаж, хэрэгжүүлэх

2017-2020

 

НХХ

Эрүүл мэндийн газар, сумдын Засаг дарга

-

20.0

-

2.3

Жил бүр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх 2020 он хүртэлх төлөвлөлтийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх 

 

2017-2020

Эрүүл мэндийн газар

-

-

-

2.4

Ажил идэвхитэй хайж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаанд бүртгэж, эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай байгаа байгууллагуудад ажилуулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

2017-2020

Эрүүл мэндийн газар

-

-

-

2.5

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвийг шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнээр хангах, сум орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай мэргэжлээр сургах арга хэмжээ авах

2017-2020

Сумын Засаг дарга

-

-

-

 

Хэсгийн дүн

 

20.0

 

Зорилт -3: Төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахад боломжит нөхцлийг бүрдүүлэн дэмжиж, ажлын байрны болон амьдрах таатай орчныг бий болгоно.

3.1

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн байгууллага бүрт хэвшүүлж, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

-

-

-

3.2

Ажлын байрны тохижилт, шинэчлэлтийг орчин үеийн стандартын жишигт нийцүүлэн тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

10.0

5.0

5.0

3.3

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоог нэмэгдүүлэх

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

5.0

5.0

5.0

3.4

Албан хаагчдыг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулан, эрүүл мэндийн түвшинг тогтоон, өвчлөлийг эрт оношилж, өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэх

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

5.0

5.0

3.0

3.5

Албан хаагчдын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн чадвар түр алдалт, ажлын байран дахь стресс, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгааг хийж, мэдээлийн сан бүрдүүлэх

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

1.0

-

-

3.6

Албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшүүлэх

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

5.0

5.0

5.0

3.7

Албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр рашаан сувилалд сувилуулах

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

4.0

5.0

3.0

3.8

Жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн салбарын ажилтны сар” болгон тэмдэглэн өнгөрүүлж, Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах арга хэмжээнүүдийг зохион байгуулах

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд

4.0

4.0

4.0

3.9

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сууц, амьдрах байр шинээр  барих

2017-2020

ЭМГ, ЭМБ-ууд, сумын ИТХ, ЗД

70.0

100.0

70.0

3.10

“Эрүүл мэндийн тухай” хуулийн холбогдох заалтаар мөнгөн тэтгэмж олгох

2017-2020

ЭМГ

1356.4

-

-

3.11

Орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх журам гарган мөрдүүлэх /орон сууц, байртай болгох, малжуулах, мөнгөн урамшуулал олгох/ санхүүжилтийг шийдвэрлүүлэх

2017-2020

Сумын ИТХ, ЗД

-

20.0

-

 

Хэсгийн дүн

1460.4

149.0

95.0

Зорилт 4: Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагыг эрс шинэчлэх талаар шинэлэг арга барилуудыг нэвтрүүлнэ.

4.1

Эрүүл мэндийн ажилтануудад зориулсан ёс зүйн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах

2017

ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо

5.0

-

9.0

4.2 

2013-2016 онд Эрүүл мэндийн газар болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийх

2017

Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо

-

-

-

4.3

Эрүүл мэндийн байгууллагуудын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-ний дүрмийн хэрэгжилтийг эрчимжүүлэх 

2017-2020

Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо

-

-

-

4.4

Хагас жил тутам “Хэрэглэгчийн үнэлгээний карт” ашиглан Эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлагын талаар судалгаа хийж,дүгнэлтэд үндэслэн Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйг сайжруулах талаар зөвлөмж боловсруулан Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг тооцож ажиллах 

2017-2020

Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо

1.0

-

-

 

Хэсгийн дүн

6.0

-

9.0

  

Нийт дүн

1600.1

209.0

131.0

 

Нэгдсэн дүн

1940.1

 

 

 

- оОо -

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%