Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЗОРИГ САНГИЙН “ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ” ХӨТӨЛБӨРТ ДАРХАН-УУЛ АЙМГААС Ц.БОЛОРТУУЛ ШАЛГАРЧЭЭ

2017-04-10

Монгол орны байгаль орчны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг цогцоор нь хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд залуучуудын дуу хоолойг нэмэгдүүлэх, байгаль орчны чиглэлээр залуу удирдагчдыг бэлтгэх, манлайллыг дэмжих зорилготой “Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөр” нь энэ жил 2 дахь удаагаа зарлагдан 21 аймгаас 21 оролцогчийг шалгаруулжээ.

Энэхүү хөтөлбөрт манай аймгийг төлөөлөн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Болортуул оролцох болсон байна.

Хөтөлбөрийн шалгаруулалтад 243 хүн оролцохоор материалаа өгснөөс эссэ болон ярилцлага дээр үндэслэн 21 оролцогчийг шалгаруулсан байна. Ингээд Ц.Болортуул 2017 оны 04 дүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлэх хоёр долоо хоногийн сургалт семинар, хэлэлцүүлэгт аймгаа төлөөлөн оролцож, Дархан хотын өнөөгийн хог хаягдлын асуудал, түүнийг шийдвэрлэхээр аймгийн зүгээс төлөвлөж буй хог хаягдлын цогц менежмент, бохир усны менежмент, гэр хорооллын хөрсний бохирдол, агаарын бохирдол, гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх талаар үе шаттай хийж буй судалгааны ажлын явц зэргийг танилцуулан улс орны хэмжээнд байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажилд дуу хоолой, хувь нэмрээ оруулна.

Ийнхүү манай аймгаас төлөөлөл оролцсоноор бодлогын хэрэгжилтийг сайжруулах, аймагтаа тулгамдсан асуудлуудыг шийдвэр гаргах түвшний удирдлагуудад танилцуулан төрийн бодлогоор дэмжүүлэх, бусдаас сайн туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.

Энэхүү хөтөлбөр нь жил бүр зарлагддаг тул нийгэмдээ хувь нэмрээ оруулах, манлайлах хүсэлтэй хэнд ч нээлттэй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%