Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Алаг-Эрдэнэ сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлнэ

2017-04-06

Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгаас Алаг-Эрдэнэ сумыг сонгосон бөгөөд тус сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлнэ.

Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа энэ сарын 12-нд болохтой холбогдуулан иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион  байгуулж байна. Бэлтгэл ажлын хүрээнд сонгогдсон газарт иргэдийн хорогдох байр, албадын байрлах байр бүхий 12 гэрийг барьж харуул жижүүрүүд ажиллаж эхэлсэн гэнэ. Сургуулийн үеэр цэцэрлэгийн 100 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагч, иргэдээс 300 гаруй нийт 600 хүнийг нүүлгэн шилжүүлэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%