Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл хөгжил сангийн нэрэмжит математикийн олимпиад болно

2017-04-06

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар математикт сонирхолтой хүүхэд багачуудыг дэмжин хөгжүүлэх зорилготойгоор ахлах ангийн сурагчдын дунд математикийн олимпиадыг хоёр дахь жилдээ зохион байгуулна.

Тус олимпиад энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр болно. "Оюунлаг иргэн та Монголын ирээдүй" уриатай  олимпиадын шагналын сан 5 сая төгрөг бөгөөд олимпиадад эхний гурван байр болон тусгай байр эзэлсэн сурагчдыг мөнгөн шагнал, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнах гэнэ. 2016 онд зохион байгуулагдсан олимпиадад 800 орчим сурагч оролцон мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдөж байжээ.

"Хөвсгөл хөгжил сан"г-аас шатрын, англи хэлний зэрэг тэмцээн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%