Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН 2017 ОНЫ 03 САРЫН 27-31-НИЙ ӨДРҮҮДЭД УВС АЙМАГТ АЖИЛЛАА

2017-04-04

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны 03 сарын 27-31-ний өдрүүдэд Увс аймгийн Гаалийн газар, Татварын хэлтэс зэрэг байгууллагууд болон Улаангом сумын багууд, хөдөөгийн 6 сумдад ажиллалаа.

Сайдын хамт Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нар ажиллалаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний асуултад хариулж, санал бодлыг нь сонсож, уулзалт зохион байгуулав.

Тэрээр УИХ-ын 2016.11.24-ний өдрийн 01 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байгаа тухай, түүнчлэн гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа талаар ярьлаа.

Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж байгааг онцоллоо.

Зургаан сарын хугацааны хэлэлцээрийн хүрээнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 2 орчим тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгааг хэллээ.

Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бусад хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд төсийн бодлого, мөнгөний бодлого, банкны салбарын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван үндсэн бодлого хэрэгжүүлэх юм байна.

Энэхүү хэлэлцээр нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо юм. Дараагийн шатанд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсоор хэрэгжинэ. Түүнээс өмнө бид 2017 оны төсвийн тодотголоо батлуулах, мөн зарим ОУВС-аас тавьсан тодорхой шаардлагыг биелүүлсэн байх шаардлагатай байгаа.

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Ингэснээр төлбөрийн тэнцлийг сайжруулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, дунд болон урт хугацаанд өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 8,1 хувьд хүргэх, инфляцийн түвшин 6,1-7% хүргэх төлөв гарчээ.

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%