Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2017-04-03

Аймгийн Удирдах ажилтан, Сум агентлагийн дарга нарын зөвлөгөөний үеэр “Дархан хотын бохир усны менежентийн МОН-3244/3245” төслийн танилцуулгыг БХБЯам Төслийн удирдах нэгжийн мэргэжилтэн Ч.Батзориг хийлээ. Найрамдлаар овоглосон Дархан хотын хүн ам, эдийн засаг, барилгажилт нэмэгдэж байгаа энэ үед хотын бохир усны менежментийг сайжруулах нь нэн тэргүүний асуудал юм. Тиймээс Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны “МОН-3244/МОН-3245” дугаартай “Дархан хотын бохир усны менежмент”-ийн төслийг хэрэгжүүлэхээр болж 2015 оны 06 дугаар сарын 05-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 1965 онд цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон бөгөөд “ Дархан хотын бохир усны менежмент”-ийн төсөл хэрэгжсэнээр цэвэрлэх байгууламжийн төв насосны станцыг шинэчлэх, шинэ бүрэлдэхүүн хэсгүүдийг талбай дээр шинээр барих, байгууламжийн хэмжээнд шинэ тоног төхөөрөмж нэвтрэх, 2 өргөх насос станцыг шинэчлэх, шинэ тоног төхөөрөмж суурилагдан амьдрах орчин сайжирч, Дархан хотын байгаль орчин, Хараа голын сав газрын тогтвортой байдал хангагдах ажээ. Төслийн нийт өртөг нь 20,68 сая америк доллар байх бөгөөд үүнд барилгын ажлын болон үнэ ханшийн өсөлт, магадалшгүй зардлууд, зээлийн хүү, татвар болон бусад хураамжууд багтсан байна. Азийн хөгжлийн банкны зээлээр цэвэрлэх байгууламж ба насос станц шинэчлэх нэг гэрээ, дулааны ба бохирын шугамын барилгын ажлын 2 гэрээ, зөвлөх үйлчилгээний 5 гэрээ байгуулах ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%