Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох журмын төсөлд санал авч байна

2017-04-03

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох журмын төсөлд санал авч байна. Төслийг аймгийн darkhan.gov.mn цахим хуудас, Дархан хот, Дарханы мэдээ пайж хуудсанд байршуулсан байна. Мөн аймгийн ЗДТГ-ын ил тодын самбар, ТЗУХ-ийн мэдээллийн самбаруудад байршуулж олон нийтийн саналыг авч байгаа аж.

Иймд Дарханчууд та бүхнийг ''Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам'-ын төсөлтэй танилцаад саналаа өгөхийг хүсье.

Төсөл

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,
ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7, 8 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэхэд оршино.

1.2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид тусгай зөвшөөрөл гэх\-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд ньхяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Аймгийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийн хугацаа сунгах, цуцлах ажлыг аймгийн зөвлөл /цаашид аймгийн зөвлөл гэх/-зохион байгуулна.

1.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэхүү журмын хүрээнд явагдана.

1.5. Энэ журам нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ.

1.6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга аймгийн зөвлөлийн саналыг үндэслэн олгоно.

Хоёр. Байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэгч аж ахуйн нэгжүүд доорх үүргийг хүлээнэ.Үүнд:

2.1.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллах;

2.1.2. Хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхийн өмнө аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагуудаасзөвлөгөө авсан байх;

2.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх;

2.1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон газарт байршаагүй байх;

2.1.5. Аймгийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, ноогдуулсан татварыг хугацаанд нь төлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодог байх;

2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна сумын Засаг даргын Тамгын Газраас хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах ба гадна гэрэлтүүлгийг 10-20 метрт байгаа эд зүйл харагдах , камерийн бичлэгт орж байхаар суурьлуулсан байна;

2.1.7. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг албан бичгээр гаргах;

Гурав. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

3.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахбичиг баримтыг бүрдүүлнэ:

3.1.1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах/;

3.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.1.3. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийнүйлдвэрлэл, үйлчилгээнд хийсэн эрсдэлийн үнэлгээний хуулбар;

3.1.4. Аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар;

3.1.5. Аймгийн Онцгой байдлын газрын ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар

3.1.6. Аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, кассын машинтай эсэх;

3.1.7. Барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актын хуулбар ;

3.1.8. Гадна, дотно тохижилтын зураг;

Дөрөв. Тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлага

4.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь дараах шаардлага хангасан байна:

4.1.1. Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлж, эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх;

4.1.2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч Худалдааны үйлчилгээ. Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015, Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлагаMNS 4946:2005 стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;

4.1.3. Сумдын Засаг даргын Тамгын газартай Худалдаа, үйлчилгээ эрхлэх, аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газартай хог хаягдлын гэрээг тус тусбайгуулсан байх ;

4.1.4. Аймгийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, НӨАТ-ын баримт олгодог байх;

4.1.5. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;

4.1.6. Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх:

4.1.6.1. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

а/ Ресторан/Зоогийн газар/;

б/ Баар;

в/ Кафе;

4.1.6.2 Худалдааны чиглэлээр:

а/ Хүнсний дэлгүүр;

б/ Минимаркет;

в/ Супермаркет;

г/ Хайпермаркет;

д/ Бөөний төв;

е/Агуулах худалдаа.

4.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

4.1.8. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон байх бахаруул, хамгаалалтай байх.

4.1.9. Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор орчиныг хянахгэрэлтүүлэгтэй болгох, 30-аас доошгүй хоног бичлэг хадгалах цахим сан үүсгэсэн байх;

Тав. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

5.1. Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ /шинээр олгох, сунгах/ Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль, эрх зүйн асуудал хариуцсан орлогчид гаргах ба 3.1-д заасан бичиг баримтын хуулбарын хамт ирүүлнэ.

5.2. Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль, эрх зүйн асуудал хариуцсан орлогч нь хүсэлтийг хүлээн авчаймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажлын 10 өдрийн дотор шийдвэр гаргана.

5.3. Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 4.1-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёр жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох буюу сунгана.

5.4. Тусгай зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой гарсан маргаантай асуудлыг ажлын 7 хоногийн дотор аймгийн зөвлөлийн хурлаархэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

5.5. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно.

5.6. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс болон сумдын Засаг даргын Тамгын газруудад онлайнаар хүргэж, darkhan.gov.mn сайтад байршуулна.

5.7. Улирлын чанартай үйлчилгээ болон шаардлагатай тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд спиртийн сул агууламжтай согтууруулахундаанытусгай зөвшөөрлийг түр хугацаагаар энэ журмын 5.1-5.3-т заасны дагуу олгоно.

5.8. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Зургаа . Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

6.1. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

6.1.1. Энэ журмын 4.1-д заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд;

6.1.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд;

6.1.3. Харъяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй тохиолдолд;

Долоо . Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

7.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ:

7.1.1. Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, суутгасан татварын тооцоо хийгээгүй тохиолдолд

7.1.2. Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч зөвшөөрлөө аваагүй тохиолдолд;

7.1.3. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хугацаанд нь хийлгээгүй;

7.1.4. Аймгийн Онцгой байдлын комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гаргасан захирамж,тушаалыгзөрчсөн

7.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 21 нас хүрээгүй эсхүл согтуу хүнд үйлчилсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг зөрчсөн

7.1.7. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд;

7.1.8. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн “Аж ахуйн нэгж, байгууллагуудад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийн хугацаа сунгах, цуцлах үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн зөвлөл”- ийн хурлаар хэлэлцүүлж, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Найм . Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

8.1. “Аж ахуйн нэгж, байгууллагуудад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийн хугацаа сунгах, цуцлах үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн зөвлөл” дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

8.1.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтэст улирал бүр тайлангаа гаргаж өгөөгүй ,татварын тооцоог тухай бүр хийгээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан, НӨАТ-ын баримт олгоогүй тохиолдолд;

8.1.2. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлж, худалдсан;

8.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

8.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан;

8.1.5. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

8.1.6. Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Стандарт, хэмжилзүй, Татварын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн нь үндэслэлтэй бол;

8.1.7. Энэ журмын 7.1.4, 7.1.5-д заасан зөрчлийг давтан гаргасан;

8.1.8. Энэ журмын 10.1-ээр хориглосон үйл ажиллагаа явуулсан;

Ес . Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

9.1. Тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд энэ хугацаанд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэхгүй.

9.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, энэ журмын 3.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг аймгийн зөвлөлийнхурлаар хэлэлцүүлж, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Арав. Байгууллага, аж ахуйн нэгжид дараах зүйлийг хориглоно

10.1.1. Тусгай зөвшөөрөлтэй газарт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.5, 8.6, 8.7-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно;

10.1.2. Тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах;

10.1.3. Нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг бол Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны барилгын үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах;

10.1.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах тогтоосон цагийн хязгаарыг зөрчих;

10.1.5. Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

10.1.6. Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

10.2. Тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

Арван нэг. Хяналт

11.1. Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс хяналт тавина.

11.2. Тусгай зөвшөөрөлтэй газруудад холбогдох байгууллагууд энэ журмын 4.1-т заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтээ аймгийн зөвлөлд ирүүлжшийдвэр гаргуулна.

11.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаар нотлохбаримтыг сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс аймгийн зөвлөлд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Арван хоёр. Хариуцлага

12.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг аймгийн зөвлөлдгаргажажлын 7 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

12.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%