Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС ГУРВАН ТӨРЛИЙН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2017-03-29

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос холбооныхоо 55 жилийн ой угтсан ажлын хүрээнд өөртөө хөрөнгө оруулалт хийж чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой эмэгтэйчүүдэд зориулсан “Зүү ороох хатгамал” болон “Хөөрөгний даалин”-г уламжлалт аргаар бүрэн урлаж сургах, Торгон туузан утсаар гоёл чимэглэл хийж сургах, “Үндэсний хувцас” эсгэх, оёх аргачлалыг зааж сургах сургалтуудыг зохион байгуулж байна.

Тус холбооноос зарласан “Хайр дүүрэн гар” аяны хүрээнд багийн анхан шатны эмэгтэйчүүдин зөвлөл, гишүүн байгууллагуудаасаа тус бүр 3 эмэгтэйг хөнгөлөлттэй үнээр сургалтанд хамруулах юм байна. Гурван өөр төрлийн сургалт байгаа тул иргэд давхар сурч болно, мөн хүссэн сургалтандаа хамрагдаж ч болно.

Бүртгүүлэх материал: Овог нэр, Регистрийн дугаар, утасны дугаар, баг, төлбөрийн /үндсэн үнэ 50000₮/, хөнгөлөлттэй үнэ /15000 төгрөг/-ийгсургалтанд бүртгүүлэхдээбэлнээр болон дансаар төлнө.

Нэг.Сургалтын нэрДаалин, зүү ороох хатгамал

Сургалтын хугацаа 2017 оны 03 –р сарын 27 –оос03 –р сарын 30-ны өдрүүдэд өглөө 09:00-12:00, үдийн завсарлага, 13:00-16:00 цагтЭмэгтэйчүүдийн ордны 206 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Дагалдах үйл ажиллагаа:Аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд явагддаг сургалтыг 3 үе шаттай хөнгөлөлттэй үнээр явуулж, сурах чин хүсэлтэй эмэгтэйчүүдийг хамруулах

Хоёр. Сургалтын нэр:Сутачи / Торгон туузан утсаар сүлжмэл эдлэл, ээмэг зүүлт хийх/

Сургалтын хугацаа: 2017 оны 4-р сарын 10-аас 4-р сарын 13 –ны өдрүүдэд 09:00-12:00, үдийн завсарлага, 13:00-16:00 цагт Эмэгтэйчүүдийн ордны 206 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Гурав.Сургалтын нэр: Үндэсний хувцас эсгэх, оёх аргачлал

Сургалтын хугацаа: 2017 оны 5-р сарын 01-ээс 05-р сарын 04–ны өдрүүдэд 09:00-12:00, үдийн завсарлага, 13:00-16:00 цагт Эмэгтэйчүүдийн ордны 206 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Хүрэх үр дүн:Залуу эмэгтэйчүүд маань үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээ асран хамгаалахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, эдгээр сургалтанд сууснаар өөртөө болон гэр бүлдээ санхүүгийн хувьд болоод хувийн хэрэгцээндээ хөрөнгөоруулах боломжтой болно.

Зохион байгуулагч: Эмэгтэйчүүдийн холбооны сургалтын алба.

Холбоо барих утас:99394303


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%