Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ховд аймагт Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх ёслол боллоо

2017-03-29

Шинээр батлагдан гарсан Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх ёслолын арга хэмжээ 3 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Ард Аюушийн талбай дээр боллоо. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, удирдлагууд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, “Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд ёслолын ажиллагааг нээж, мэндчилгээ дэвшүүлэн, “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн Цагдаагийн газрын даргад гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%