Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЦАГДААГИЙН ГАЗАРТ ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 273 ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

2017-03-27

     Аймгийн Цагдаагийн газарт   2017 оны  3 сарын  19-26-ны өдрийг хүртэлх  хугацаанд  нийт  273   гомдол мэдээлэл,  дуудлага  бүртгэгдэн шалгагдсанаас    гэмт  хэргийн  шинжтэй гомдол  62,   захиргааны   зөрчлийн шинжтэй    гомдол  42,  дуудлага  мэдээлэл  169  бүртгэгдсэн  байна.  
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор 10 аж ахуйн нэгж, байгууллагад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн  албан мэдэгдлийг хүргүүлэн хариуг авч үр дүнг тооцон ажиллажээ.
    Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр “Хулгай”, “Согтуу”, “Хяналт”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье”, “Хяналт-Шалгалт”, “Би гэр бүлдээ хайртай”, “Захиргааны хяналт” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн 6 арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 170 аж ахуйн нэгж байгууллагыг  шалгаж 18 зөрчил илрүүлэн арга хэмжээ тооцон, ажилласан байна. 
    Мөн Хэв журам сахиулах эргүүлийн үйл ажиллагаанд  давхардсан тоогоор 134 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд зөрчил гаргасан, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн  34  иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч,  47 иргэнийг  эрүүлжүүлэх байранд хүргэжээ.
    Үүрэг гүйцэтгэх хугацаанд  115 аж ахуйн нэгж байгууллага,  40 баар цэнгээний газар, 122 тээврийн хэрэгслийг шалгаж зөрчил гаргасан 15 иргэнд  51000 мянган төгрөгийн  торгууль ногдуулж  211 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. 
      Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор   2849  тээврийн хэрэгслийг шалган,   923  зөрчлийг илрүүлэн,  зөрчилтэй   733  жолоочид  бэлэн бус байдлаар  14 сая  788  мянган  төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулж,  зөрчилтэй 29  тээврийн хэрэгслийг түр саатуулж,   согтууруулах  ундааны  зүйл  хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон   29  жолоочийг илрүүлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг оногдуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%