Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ЗДТГ-ЫН 120 АЛБАН ХААГЧ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

2017-03-23

    Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг.

   Энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагддаг. Өнөөдөр /2017.03.23/ аймгийн ЗДТГ-ын албан хаагчид дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цугларсан юм.

    Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагтай зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ бүхнийг өнөөдрийн дадлага сургуулилтын үеэр ОБ-ынхан шалгаж заавар зөвлөгөөг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%