Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн хурал болж өнгөрлөө

2017-03-21

Могойн гол ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 1110 цагт Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Нутгийн удирдлагын ордон, Иргэний танхимд эхлэв. ТУЗ-ийн хуралд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн оролцвол зохих 9 гишүүнээс: 1. ТУЗ-ийн дарга Т.Ууганбаяр 2. ТУЗ-ийн гишүүн Я.Алагбанди 3. ТУЗ-ийн гишүүн Р.Анхныбаяр 4. ТУЗ-ийн гишүүн Ж.Батболд 5. ТУЗ-ийн гишүүн Ө.Батдорж 6. ТУЗ-ийн гишүүн Л.Батдэлгэр 7. ТУЗ-ийн гишүүн Ж.Жавзанпагма 8. ТУЗ-ийн гишүүн Н.Сүлдчимэг нар оролцсон. ТУЗ-ийн гишүүн Ц.Бэхбаяр ажлын томилолтоор Улаанбаатар хотод ажиллаж байгаа, чөлөө авсан тул ирц 100% болж байгаа тул хурлыг эхлүүлэв. Могойн гол ХК-аас гүйцэтгэх захирал Б.Хашбат, , Ерөнхий нягтлан бодогч Л.Шинэцэцэг нар оролцов. ТУЗ-ийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж батлав. 1. 2016 оны санхүүгийн тайланг дүгнэх тухай - Компанийн 2016 оны санхүүгийн тайланд “Ньюбаланс Аудит” ХХК аудит хийсэн. Санхүүгийн тайланд ЗӨРЧИЛГҮЙ санал дүгнэлт авсан ба тодруулах шаардлагатай зүйлсийг ТУЗ-ийн гишүүд асууж ярилцсан. 2016 оны Санхүүгийн тайланд Хангалттай гэсэн дүгнэлтийг хийж Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахаар ТУЗ-ийн тогтоол гарсан. 2. 2016 оны үйл ажиллагааны тайланг дүгнэх тухай - Компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж санал дүгнэлт хэлэлцсэн. 2016 оны Үйл ажиллагааны тайланд Хангалттай гэсэн дүгнэлтийг хийж Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахаар ТУЗ-ийн тогтоол гарсан. 3. Гүйцэтгэх захирал Б.Хашбатын гэрээг дүгнэж, 2017 оны Ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсанаар ТУЗ-ийн ээлжит хурал амжилттай болж өнгөрсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6187
4670 / 75%
944 / 15%
281 / 5%
292 / 5%