Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.АМАРСАНАА “СОЁМБО” ОДОНГООР ШАГНАГДЛАА

2017-03-20

Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд Австрали улсын буцалтгүй тусламжаар 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болжээ. Үүнд зөөврийн рентген машин, бүрэн автомат тохируулгатай эмнэлгийн ор, эм тарианы түрдэг тэрэг, өвчтөн зөөдөг тэргэнцэр зэрэг Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 40 гаруй тоног төхөөрөмж багтсан байна. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй холбогдох албаныхан Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Шарын гол сумын удирдлагууд, тэр дундаа аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нь аймаг, орон нутгаас ямар нэгэн татаас авалгүйгээр зөвхөн гадны орнуудын төсөл хөтөлбөрийг нутаг орондоо хэрэгжүүлж, Дархан-Уул аймгийн хамгийн алслагдсан сумын иргэддээ эмнэлэгийн тусламж үйлчилгээг ойртуулсан гэдгийг онцлон, сайшаасан юм.

Тэрээр Австралийн Монголыг хариуцсан Өргөмжит Консултай холбогдон сумын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслах хүсэлт гаргаснаар ийнхүү сумандаа хөрөнгө оруулалтыг хийж чаджээ. 

Тус сумын иргэд эмнэлгийн нарийн мэргэжлийн үйлчилгээг авахын тулд аймгийн төв болон Улаанбаатар хотруу зорих шаардлагагүй болж байгаад  талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 

Тиймээс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаагийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монголын Нутгийн Удирдлагын Холбооны дээд шагнал болох “Соёмбо” одонгоор /2017.03.17/ шагналаа. 

Тус сумын удирдлагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанаржуулах үүднээс шинэ техник, тоног төхөөрөмжөөр хангах, орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн болон эмийн бус үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн тулд олон ажлыг хийж байгаагийн зэрэгцээ сумынхаа иргэдийг Япон улсад гэрээгээр ажиллуулахаар болсон зэрэг томоохон ажлуудыг дурдаж болно. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%