“Зорилтот бүлгийн өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т сонгогдсон Мөрөн сумын 0-5 насны хүүхэдтэй, өсвөр насны охидуудтай зорилтот бүлгийн ээжүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, 0-5 настай хүүхэдтэй болон өсвөр насны охидтой өрхийн амьдралын чанарыг сайжруулах талаар сургалт мэдээлэл өгөх, 0-5 насны хүүхэдтэй зорилтот өрхийн ээжүүдийн хэрэглээгээ хэрхэн зохицуулах болон хүүхдийн асаргаа сувилгааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өсвөр насны охидтой ээжүүдийн өмнө тулгарч байгаа асуудал бэрхшээлийг даван туулах замыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 9,10-ний өдрүүдэд Дэлхийн Зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,ЭМГ хамтран 100 ээжүүдийг хамруулсан олон салбарын хамтын ажиллагааг хангасан сургалт өдөрлөгийг зохион байгуулсан байна.