Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Хүүхэд Хөгжлийн Ордон"-ы гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна

2017-03-16

     Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачлагчаар Дархан-Уул аймгийн хуучин Дарханы нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхэд багачуудын авьяас чадварын нээн хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв болсон өнгөрүүлэх зорилготой "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг 2015 онд хийжээ. Аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран тавь тавин хувийн санхүүжилтээр ордны бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн. Өнөөдөр /2017.03.16/ аймгийн Засаг дарга С.Насанбат, ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан болон холбогдох удирдлагууд барилгын ажлын явцтай танилцлаа. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Минж Проперти” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил өнөөдрийн байдлаар 90 хувьтай явагдаж байна. Хүүхэд хөгжлийн ордны барилга Аймаг болон Дэлхийн зөн ОУБ-ын нийт 803 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж байна. Дэлхийн зөн олон улсын байгууллага 30-40 сая төгрөгийн тоног төхөөрөмж мөн номын сан, урлаг заалыг бүрэн тохижуулж өгөхөөр болсон байна. Тогтвортой байдлыг хангаж хүндээ хүрсэн үйлчилгээг эрхэмлэн ажиллах энэхүү Хүүхэд Хөгжлийн ордны бүтээн байгуулалтын ажил 2017 оны 04 дүгээр сарын 25 гэхэд 100 хувь бүрэн дуусах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%