Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2017-03-14

2017 оны 03-р сарын 13-ны өдөр Увс аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн Улаангом хотноо зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд аймгийн болон байгаль орчны салбарын удирдлагууд, ажилтан албан хаагчид, БО-ны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, ус цаг уурын харуулууд, газрын даамлууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцсон ба Байгаль орчны талаарх төрийн бодлого, Аймгийн хөгжлийн хөтөлбөр, БОАЖ-ын салбарын бодлого, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, байгаль хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, зөрчил, анхаарах асуудал, тусгай хамгаалалттай газар нутаг, УЦУОШ, усны сав газар, байгалийн эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймэр, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар салбар салбарынхан илтгэл тавьж, “Аялал жуулчлал ба байгаль орчин”, “Уул уурхай ба байгаль орчин”, “Хөдөө аж ахуй ба байгаль орчин”, “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%