Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МОНГОЛ УЛСЫН ХУРЦ АРСЛАН Г.ДЭМҮҮЛИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ХҮЧИТ 224 БӨХ ЗОДОГЛОЛОО

2017-03-13

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд 3 дугаар сарын 11-нд амжилттай болж өндөрлөлөө.

МУ-ын начин Б.Шоовдор, Ц.Одбаяр нар санаачилж аймаг орон нутгийн удирдлагууд, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дэмжин хамтарч зохион байгууллаа. Гомбо-Аюушийн Дэмүүл багаасаа үе тэнгийнхэнтэйгээ барилдаж, 21 настайдаа сумандаа барилдан түрүүлж сумын заан цол авчээ. Тэр жилдээ 1957 онд Дундговь аймгийн баяр наадамд очиж барилдан “Дэнж нь булгичихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархан барилдаж Ш.Доржтовуу начинг орхин түрүүлж аймгийн арслан цол авчээ. Дараа нь аймгийнхаа баяр наадамд 1958, 1961, 1963, 1968, 1982 онд түрүүлсэн бөгөөд 1963 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг, 1963 онд Монгол бүх ард түмний хоёрдугаар спартaкиадаар аймаг, нийгэмлэгээс шалгарсан 29 бөх тойргийн журмаар барилдахад 22 давж зургадугаар байр эзэлж үнэн хүчит чимэг, 1964 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг, 1965 онд зургаа давж бат хүчит чимэг, 1968 онд тав давж үнэн итгэлт чимэг хүртсэн байна.

Түүний нэрэмжит барилдаанд улс аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглосон бөгөөд Г.Дэмүүл арслантай барилдаж явсан болон төрөлх аймгаасаа төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ залуу бөхчүүдээ алдаршуулан урамшуулсан сайхан арга хэмжээ боллоо. МУ-ын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 224 бөхийн барилдаанд МУ-ын арслан Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэж их шөвөгт Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Ө.Бат-орших нар шалгарлаа.

Энэ жилийн хувьд улсын цолтой бөхчүүд зодоглосноороо онцлог байлаа. Цаашид нутгийнхаа бөхчүүдийг алдаршуулах зорилгоор бусад улс аймгийн цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдааныг зохион байгуулах тал дээр ярилцаж байна. Дайчин хурц барилдаантай говийн гурван аймгийн манлай бөх улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймаг орон нутгийн удирдлагууд болон Г.Дэмүүл агсны үр хүүхэд, найз нөхөд нь оролцож хүндэтгэл үзүүлжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%