Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хоршоо хамааралгүй болсноор ноосны урамшуулал авах иргэдийн тоо нэмэгджээ

2017-03-10

Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 мянга гаруй малчин өрх байдаг бөгөөд энэ онд 9378 өрх 1 тэрбум 815 сая төгрөгийн ноосны урамшуулал авна.

Өнгөрсөн онд буюу 2015 онд 8841 малчин өрх 1 тэрбум 586 сая төгрөгийг ноосны урамшуулалд авсан бол энэ онд хоршооны гишүүн эсэх нь хамааралгүй болсноор урамшуулалд хамрагдах малчин өрхүүдийн тоо нэмэгдсэн байна. Гэхдээ ноосоо үндэсний үйлдвэрт тушаагаагүй иргэд урамшуулалд хамрагдах боломжгүй гэнэ. Тус аймгийн хэмжээнд Лидер кашимер, Эрдэнэт хивс гэсэн албан ёсны 2 төв иргэдийн ноос ноолуурын худалдан авдаг ажээ. Малчид урамшууллын мөнгөө битүүнээс эхлэн авч эхэлсэн бөгөөд 1041 өрхийн данс болон регистрийн дугаар зөрсөн учраас бүртгэлийг дахин хийж алдааг залруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6036
4561 / 76%
920 / 15%
269 / 4%
286 / 5%