Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАНЧУУДЫНХАА БУЯН ЗАЯАГ ДААТГАЖ "МАНДАЛ" ӨРГӨВ

2017-03-02

Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний 2017.03.02-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржаалин хийдэд очиж, Дарханчуудынхаа заяа буяныг даатган “Мандал” өргүүллээ. Ирэх цагийн сайн сайхан бүхнийг аймгийнхаа иргэдэд ерөөж ирж буй гал тахиа жилдээ аливаа үйл хэрэг бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэхийн ерөөл тавьж, ажил үйлсийг нь даатган ном хуруулав. “Мандал” өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй,үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг хэмээн үздэг байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%