Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2017-02-25

Төр захиргаа, боловсрол, эрүүл мэнд, төрийн тусгай байгууллага, биеийн тамир спорт, байгаль орчин, авто тээвэр, хөдөө аж ахуй, хувийн хэвшил, банк санхүү болон бусад салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой, өндөр амжилт гарган аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийн хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.

Мөн үеэр Увс аймгийн 2016 оны салбар салбарын шилдэг, тэргүүний ажилтан, албан хаагчид, сурагчид, тамирчид, тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж шагнаж урамшууллаа.

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор

1. ХЖТ-ийн дуучин Ч.Батцэнд

2. Хүдэнгийн уурхайн захирал С.Ургамал

3. Өндөрхангай сумын малчин С.Хүрэлбаатар

4. Улаангом сумын иргэн Ү.Түвшинжаргал

5. Баруунтуруун сумын САА-н ахмад ажилтан С.Даваалхүмбэ

6. “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар

7. Улаангом сумын ахмад багш Ж.Үрлээ нар шагнагдаж, “АЛТАН ГАДАС” одонгоор 28 хүн, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар 22 хүн, “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-гоор Цагдаагийн газрын ахмад ажилтан Х.Цэвээн, “ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар Зүүнговь сумын Зэвсэгт хүчний 328-р ангийн мэргэжилтэн Ц.Мөнхжаргал нар шагнагдлаа.

”2016 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар

1. “Тэргүүний төрийн үйлчилгээний багууллага”-аар Түргэн сумын Эрүүл мэндийн төв

2. “Тэргүүний төрийн бус байгууллага”-аар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Увс аймаг дахь салбар зөвлөл

3. “Тэргүүний худалдаа үйлчилгээний байгууллага”-аар “Мөнхийн чанар” ХХК

4. “Тэргүүний үйлдвэрлэгч байгууллага”-аар “Дөрвөн булаг” ХХК

5. “Тэргүүний татвар төлөгч байгууллага”-аар “Цагаан хөшөө трейд” ХХК тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%