Өнгөрч буй муу нүүрт хэмээх бичин жилийн төгсгөл, улаагчин тахиа жилийн босгон дээр ажил хөдөлмөр бүтээлч үйлсээрээ манлайлж эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсдээ амжилт гаргасан малчдаа шалгаруулан Аймгийн аварга малчинаар тодруулан шагналыг нь гардууллаа.
Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил 63 аймгийн аварга малчин тодорсон бөгөөд шагналыг аймгийн удирдлагууд болон хэлтэс агентлауудын дарга нар гардуулж байгаа юм.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдын аймгийн аварга, хошой аварга малчдын шагналыг гардууллаа. Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн малчин Н.Батдорж, Баяннуур багийн малчин Т.Идэрхангай, Төмөрбулаг сумын Тээл багийн малчин Ч.Даваадорж, 1-р багийн малчин Л.Өлзийсайхан, 2-р багийн малчин Д.Ганхуяг, 3-р багийн малчин Ц.Хүрэлбаатар, Д.Бямбадорж, Х.Хүрэлбаатар нарын хотонд очиж энэхүү эрхэм хүндтэй шагналыг нь гардууллаа.
Аймгийн аварга малчны шагналыг дагалдан 300.000 төгрөг очиж байгаа бөгөөд өөрийн хөдөлмөр зүтгэлээ хамтдаа зориулсан гэрийн эзэгтэй нарыг мөн аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байгаа юм.