Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР АЙМГИЙН 2 ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

2017-02-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид /2017.02.21/ хуралдаж, орон нутгийн цаг үеийн шинжтэй  6 асуудлыг хэлэлцэв.
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬД 34 ХҮНИЙГ УЛАМЖЛАВ
Тус хурлаар Тэргүүлэгчид аймгийн Боловсрол, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 34 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор 2, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 1, “Алтан гадас” одонгоор 9, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 22 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уламжиллаа.
“НОГООН ХУВЬСГАЛ-III” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүнс хөдөө аж ахуйн” бодлогын хүрээнд “Ногоон хувьсгал-III” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд өнөөдөр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан юм.
“Ногоон хувьсгал-II” хөтөлбөрийг 2008-2012 онд Монгол улсын Засгийн газраас орон нутгуудад хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн үр дүнд  өрхийн тариалан эрхлэгчдийн тоо 4,0 мянгад хүрч, тариалах талбай нэмэгдсэнээр нийт ургацын хэмжээ өсч хүн амын төмс, хүнсний ногоогоор өөрийгөө хангах түвшинг нэмэгдүүлэн, өрхийн бодит орлого дээшилжээ. 1980-аад онтой харьцуулахад тариалсан талбайн хэмжээ 4 дахин, хураан авсан ургацын хэмжээ 2 дахин өссөн байна.
Мөн 2016 онд төмс 7422 тн, хүнсний ногоо 15298 тн  хураан авсан нь 2005 оноос төмс 4536.1тн буюу 1.5 дахин их, хүнсний ногоо 3315.6 тн буюу 27.6 хувиар нэмэгдэж, үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн тоо 12,3 хувиар өссөн нь, 2005-2012 онд хэрэгжүүлсэн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн  “Ногоон хувьсгал-II”  үндэсний хөтөлбөрийн үр дүн юм.
Тиймээс дээрх гарсан үр дүнг тогтворжуулах, хүнсний ногооны үйлдвэрлэлийг өрхийн тариаланд тулгуурлан хөгжүүлэх, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон хувьсгал-III” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүнсний ногоог “Ченж”-үүдийн гараар дамжуулахгүйгээр хэрэглэгчдийн гарт шууд хүргэх, хүнсний ногооны хадгалалтын нөхцөлийг сайжруулж, механик зоорийг олноор байгуулах зэрэг саналуудыг гаргасан юм. Хамгийн гол нь энэхүү дэд хөтөлбөрийг “Ногоон хувьсгал” гэж нэрлэсэн зорилгын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, борлуулалтыг зохицуулах бодлогод дэвшилтэд шинэ санаануудыг хэрэгжүүлэх тухай саналыг гаргалаа. 
Ингээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар “Ногоон хувьсгал-III” дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж, хөтөлбөрийн биелэлт, үр дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнахыг үүрэг болголоо. 
“БОРДОО” ТӨСЛИЙГ ДАХИН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХААР БУЦААВ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Ургамал газар тариалангийн Хүрээлэнгээс “Бордоо” төслийг танилцууллаа. 
Дархан-Уул аймгийн эко системийн хүрээнд ургац бүрдүүлэхэд хөрснөөс зарцуулсан шим тэжээлийн бодисыг нөхөн өгөх буюу бордох технологийн горим ноцтой зөрчигдсөнөөс үүдэлтэй цөлжилт үүсэж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд удаа дараалан анхааруулсаар байгаа. 
Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс, экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах, био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай бөгөөд Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн “Био ундарга” гарааны компани “Бордоо” төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргажээ. 
Уг төслийн хүрээнд хөдөө аж ахуйн  үндсэн тарималд дасан зохицсон био шингэн бордоо үйлдвэрлэх бөгөөд 80 сая төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. 
Харин тэргүүлэгчдийн зүгээс уг төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа боловч санхүүгийн зарцуулалтын төлөвлөлтийг дахин хянаж, шинэчлэн найруулах үүрэг өглөө. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%