Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жил өнгөрчээ. Бүх хуулийн эх хууль байдгийн хувьд Үндсэн хуулийн үүрэг, ач холбогдол цаг ямагт өндөр байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага цаг хугацааны явцад бий болсон, эргэж харах, засвар хийж шинэчлэх хэрэгтэй талаар зарим судлаачид, улс төрчид,намуудын зүгээс ярих болсон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхийг судлах,санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд манай аймагт өчигдөр ажиллаж төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн талаар санал авах үйл ажиллагаа ЗДТГ-ын Соёмбо танхимд боллоо. Оролцогчдын зүгээс сонгох сонгогдох эрх, багийн засаг даргыг төрийн жинхэнэ албан хаагч болгох, доод шатны байгууллагын хууль ёсны шийдвэрийг дээд шатны байгууллага, албан тушаалтан үл ойшоодог, гацаадаг асуудлыг шийдвэрлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын талаархи хэсгүүдэд өөрчлөлт оруулах хэргтэй байгаа талаархи саналуудаа өглөө.