Хөвсгөл аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газар, Дэлхийн Зөн ОУБ-ын Хөвсгөл Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, "Монгол малчин" мал эмнэлэгийн үйлдвэрүүд хамтран аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтнүүд оролцож яамны зүгээс баримтлаж буй бодлого үйл ажиллагааг орон нутагт хэрхэн зохион байгуулж ажиллах талаар мэдээлэл өглөө. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн ИТХ-ын болон ЗДТГ-ын шагналуудаар үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан байна.