Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ДҮҮРГИЙН 246-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2017-02-16

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 16 дугаар хорооны 246 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.  

Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэдтэй. Шинээр баригдсан 246-р цэцэрлэгт хамрах хүрээний буюу тус хорооны Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд одоогоор хамрагдаад байгаа аж. “Манай нийт ажилчдын 40 гаруй хувийг тухайн хорооны иргэд эзэлж байгаа” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг онцолсон юм. 
Мөн үеэр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэг рүү орох гарах хэсгийг тохижуулах, машины зогсоолтой болгох асуудлыг судалж танилцуулах үүрэг чиглэл өглөө.  






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%