Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ДҮҮРГИЙН 16-Р ХОРООН ДЭЭР ҮРГЭЛЖИЛЛЭЭ.

2017-02-16

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 70-84 насны 290 гаруй ахмадуудад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, 16-р хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, албаны бусад хүмүүс оролцож хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм. 

Арга хэмжээний нээлтийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн ахмадууддаа  эрүүл энх байж, урт удаан наслаж, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүллээ. 
Мөн үеэр манай Чингэлтэй дүүргийн маань 25 жилийн түүхт ой энэ 2017 онд тохиож байгаа баярт мэдээг дуулгаад дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн та бүхэн маань ойн хүрээнд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалсан юм. 











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%