Зохиолч Цэвэгжавын Ганболд өөрийн "Цэцүүхэй" нэрт тууж, өгүүллэгийн шинэ номоо өнөөдөр өлгийдөн авлаа. Энэхүү ном түүний хоёрдахь бүтээл бөгөөд өмнө нь 2010 онд "Хээрийн шүүх" хэмээх номоо уншигчдын гар дээр тавьж байсан юм. Өнөөдөр "Интер ном" номын дэлгүүрт болсон түүний номын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Утга зохиолын нэгдэл, Хөвсгөл аймгийн зохиолчид, номонд хайртай уншигч олон болон зохиолчийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад хүрэлцэн ирж оролцлоо. Зохиолч нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1968 онд төрсөн бөгөөд залуу цагаасаа хойш утга зохиолд шимтэн дурласан бөгөөд богино өгүүллэг, тууж голлон бичдэг юм. Түүний номыг Интерном дэлгүүрээс 10.000 төгрөгөөр худалдан авах боломжтой.