Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тойрогтоо ажиллаж байна

2017-02-15

УИХ-ын намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд УИХ-аас баталж гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсохоор тойрогтоо ажиллаж байна.

Манай аймагт 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хүрэлцэн ирж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй аймаг орон удирдлагууд, холбогдох албаны хүмүүс Ховд нисэх онгоцны буудал дээр хүндэтгэн, хүлээн авлаа.

Ховд аймгийн 35 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Сандагийн Бямбацогт сайд  Жаргалант сумын Бичигт, Наран, Тахилт, Баатархайрхан зэрэг тойргийнхоо ахмадуудыг Ховд их сургуулийн хурлын зааланд хүлээн авч уулзалт хийв.

Уулзалтын үеэр ахмад настнуудын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар болоод улс оронд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хүргэж тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө. Хүрэлцэн ирсэн ахмадууд залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, “Насны хишиг” тэтгэмж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмад настнуудыг ажлын байраар хангах зэрэг олон асуудлыг хөндөж байсан юм.

Энэхүү уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 35 дугаар тойргоос сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хамт тойргийнхоо багуудын 75-аас дээш настай ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, тавгийн идээ гардууллаа. Тэрбээр энэ сарын 19-ний өдрийг хүртэл Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллана. Энэ хугацаанд салбарын байгууллагуудын алба хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах, Буянт, Манхан, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад ажиллах, зарим сумдын хүн эмнэлэг, цагдаагийн тасагт автомашин гардуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%