Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-02-11

Монголын уламжлалт  Цагаан сарын баярын өмнө Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газараас дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Үндэсний урлагийн их театртай хамтран зохион байгуулж байна.  
Энэ сарын 11-ний  өдөр дүүргийн 3,6 дугаар Хорооны 55-69 настай  ахмадуудыг Үндэсний урлагийн их театрт Д.Нацагдоржийн  “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзүүлллээ.
Арга хэмжээг  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч н.Үнэнбат ,Чингэлтэй дүүргийн  Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, гуравдугаар Хорооны Засаг дарга С.Туяа, 6 дугаар  Хорооны Засаг дарга Ч.Болормаа, Үндэсний урлагийн их театрын дэд дарга Энхбат нар оролцов.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%