Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Увсад үйлдвэрлэв-Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа

2017-02-10

          “Увсад үйлдвэрлэв-Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа 2017 оны 2 дугаар сарын 20-22-ний өдрүүдэд “Шинэ Улаангом” захад зохион байгуулагдана. Иргэд, өрхийн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг олон нийтэд таниулах, тэдний үйл ажиллагааг сурталчлах зорилготой тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр хэрэглэгч та сар шинийн баярт зориулсан хүнс, бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор нэг дороос худалдан авах боломжтой. 
          Оролцогчдоос талбайн түрээс, лангууны татвар шаардахгүй мөн албан ёсны арга хэмжээ дууссанаас хойш үргэлжлүүлэн түрээсгүйгээр 2-р сарын 26-ныг дуустал бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой.
Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүний нэр төрөл
1. Сүү, сүүн бүтээгдэхүүн
2. Мах, махан бүтээгдэхүүн
3. Гурил, гурилан бүтээгдэхүүн
4. Төмс, хүнсний ногоо
5. Жимс,жимсгэнэ
6. Ундаа, цай
7. Арьс, ширэн эдлэл
8. Мод, модон эдлэл
9. Малгай, дээл, гутал, хувцас, 
10. Бэлэг дурсгал, “Цагаан сар-2017” бэлэгийн багцууд
11. Сумдын брэнд бүтээгдэхүүн, зэрэг зөвхөн орон нутагт үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнээр оролцоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%