Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хилийн 0257-р ангийн дэргэд гардан тулааны клуб үйл ажиллагаа явуулж эхэллээ.

2017-02-09

Монгол улсын баатар Лхүнрэвийн Даваадоржийн нэрэмжитхилийн 0257-р ангийн дэргэд "Тайгын нударга" гардан тулааны клуб шинээр үүсэн байгуулагдлаа. Энэхүү клубын зорилго нь эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчин залуусын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, аймагтаа гардан тулааны урлагийг хөгжүүлэх сурталчлах зорилгоор Монголын бие хамгаалах урлаг, гардан тулааны холбооны албан ёсны гишүүн болон үүсэн байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Тус клубын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Гандэлгэр, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, аймгийн прокурорын байгууллага, тагнуулын байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Мөн Монгол гардан тулааны холбооны удирдлага, тамирчид болон хилийн 0257-р ангийн дэргэдэх Хилчин харгуй хамтлаг, Үндэсний лаборатори эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагчид оролцож мэндчилгээ, үзүүлэх тоглолт хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%