Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ахмадууд насны хишиг хүртэнэ.

2017-02-09

Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГазар хамтран “Насны хишиг” олгох талаар уулзалт зохион байгуулж ахмад настнууддаа мэдээлэл өглөө. Монгол Улсад 121 мянган ахмад настан бий. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80  мянган төгрөг олгох юм. Мөн 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм. Хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгоно. 2017 оны төсөвт Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

Манай аймагт нийт 11118 ахмадтайгаас 5229 ахмад маань энэхүү “Насны хишиг”-ийг хүртэх боломж хуулийн хүрээнд бие болж байгаа юм байна. Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож ахмад настнуудад олгох Насны хишиг болон, аймгийн зүгээс ахмад настны талаар баримтлах бодлогыг таниулан мэдээлэл өгч мэндчилгээ дэвшүүлллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6133
4628 / 75%
936 / 15%
277 / 5%
292 / 5%