Хөвсгөл аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран "Цагаан сар - 2017" үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болсон байна. Орон нутгийн үйлдвэрлэгчид, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг сурталчлах, мөнгөний урсгалыг орон нутагтаа үлдээх, олон нийтэд сурталчлах зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 14-16 ны өдрүүдэд аймгийн Спортын төв ордонд зохион байгуулахаар болсон аж.