Аймгийн ИТХ-д Ренчинлхүмбэ сумаас сонгогдсон төлөөлөгч О.Бадраа тойрогтоо ажилласан байна. Энэ өвөл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ихэнх нутгаар өвөлжилтийн байдал
хүндхэн байгаа аж. Тэр дундаа 1,2-р баг, 5-р багийн нутагт цагийн байдал эрс
хүндэрч мал хорогдож эхэлсэн байна. Аймгийн онцгой байдлын газраас
хувиарласан өвс тэжээлийг 5-р багийн Хорон тал, Ёлтын айлуудад хүргэж,
газар дээр нь очиж малчидтайгаа уулзаад иржээ.