Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар Монголын скаутын холбооны сургалтын багийн хамт олныг хүлээн авч уулзлаа. Монголын Скаутын Холбоо нь хүүхэд, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд болон
нийгмийн бүхий л давхаргын залуучуудыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг
зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, оролцооны эрхийг
хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллага юм. 1991 онд анхны скаутын бүлэг байгуулагдсан бөгөөд 1994 онд Дэлхийн Скаутын байгууллагын 136 дахь гишүүнээр элсэж байжээ. Өнөөдрийн уулзалтаар энэ оны 07-р сард Монгол улсад зохион байгуулагдах Ази номхон далайн
бүсийн скаутын 31-р жембори /скаутын майхант цугларалт, одоогоор 20 орны
хүүхдүүд оролцохоор байгаа/ талаар санал солилцсон бөгөөд Хөвсгөл аймгаас 100 хүүхэд, 10 багшийг аймаг, орон нутаг, сургууль, эцэг эхийн дэмжлэгтэйгээр оролцуулахаар ярилцлаа.