Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мөрөн сумын өрхийн судалгааг шинэчилнэ

2017-02-06

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга нар өрх бүрээр өөрийн биеэр орж судалгаа мэдээлэл авахаар боллоо. Ингэхдээ 2018 оны орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлын саналыг давхар авах гэнэ.

Багийн Засаг дарга нар өрх бүрээр орсноор иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, түр оршин суугчийн судалгааг баталгаажуулах, нийгмийн халамжийн судалгаа, автомашин ангийн бууны судалгаа, боловсролын судалгаа, агаарын бохирдолын судалгаа зэргийг авч өрх бүрийн нэгдсэн мэдээлэл шинэчлэгдэх ажээ.

Аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хөтөлбөр журмыг сурталчлах сумын Иргэдийн хурал, Засаг дарга, тамгын газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгож, өрх гэр бүл, иргэний мэдээллийг шинэчлэх, мэдээлэл авах боломжоор хангаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлт зөвлөмжийг хүлээн авах зорилгоор Мөрөн суманд “Багийн Засаг дарга иргэн таны гэрт” аяныг эхлүүлэн дээрх судалгааг хийхээр болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%