Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДСЭН 6 НАСТАНГУУДАД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

2017-02-06

Дархан-Уул аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж  мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас малчдад туслах “1000 төгрөг” аяныг санаачлан өрнүүлээд байна. 
Энэхүү аянд Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаас хамгийн түрүүнд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б.Цогзолмаа багштай 1-ийн 5 дугаар бүлгийн сурагчид нэгдсэн юм. 
Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 1-ийн 5 дугаар анги 40 сурагчидтай бөгөөд хүүхэд нэг бүр малчдад туслах “1000 төгрөг” аянд хандив өгсөн байна. 
Эрдмийн их далайд анхлан гишгэж, А үсэг заалгаж буй бяцхан сурагчдад  аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өөрийн биеэр очиж талархалаа илэрхийлэн, баяр хүргэсэн юм.  
Тэрбээр: “Хүүхэд багачууд хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж, бусдад тусалж сурах нь ирээдүйд ЗӨВ хүн болж төлөвшихөд ихээхэн ач холбогдолтой хэмээн онцлоод  аяны хүрээнд цугласан нийт хандив, эд материалыг малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл бяцхан сурагчдын хандив малчин хүүхдүүдэд тусламж болж хүрнэ” хэмээн ярилаа. 
Оюуны ирээдүй цогцолбор сургуулийнхан нийт хагас сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг малчдад туслах “1000 ТӨГРӨГ” аянд хандивлажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%