Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цахим тоглоомын 9 газрын үйл ажиллагааг түр зогсоов

2017-02-03

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газартай хамтран Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа РС тоглоомын газруудад үзлэг шалгалт хийжээ.

Энэ үеэр  эрүүл ахуйн шаардлага хангаагүй, цагийн хуваарь зөрчдөг, нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ хэт бага, агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, үйлчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтэргүй, мэдээллийн булангүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн тул 9 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Оройн цагаар шалгалт хийхэд бүх тоглоомын газарт сургууль бүрийн хүүхдүүд тоглож байсан тул эцэг эх бүр хүүхэддээ тавих анхаарал, халамжаа сайжруулж, хэнтэй нөхөрлөж, хичээлийн бус цагаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаад өдөр бүр хяналт тавьж байх хэрэгтэй, сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтнууд ч зөвхөн хичээл зааж хүүхдийг хөгжүүлэхээс илүүтэй, хичээлийн бус цагаар, найз нөхдийнхөө дунд хэрхэн хөгжиж байгааг анхаарах нь чухал байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%