Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

2017-02-03

Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэний 100 жил, Дархан хотод Үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан тус байгууллага 2017 оны Анхдугаар зөвлөгөөнийг /2017.02.02/ Ургамал газар тариалангийн хүрээлэнд зохион байгууллаа. 
Учир нь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн ҮЭХ нь 2016 оны аймгийн шилдэг байгууллагаар шалгарч байсан бөгөөд уг зөвлөгөөний үеэр  “Бүтээлч ажлын” шилжин явах тугийг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хамт олонд шилжүүлж байна. 
Мөн энэ үеэр аймгийн ҮЭХолбооноос малчдад туслах “1000 төгрөг” аянд нэгдэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн холбооны 20 гаруй салбар хороодын  төлөөллүүд хандивын аянд нэгдсэн юм. 
Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Тэргүүн Х.Батжаргал: Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 10,0 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэн тэдний хөдөлмөрлөх эрх,  түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг сахин хамгаалахад чиглэн ажилладаг  томоохон төрийн бус байгууллага юм.  2 жил тутам аймгийн Засаг дарга, Ажил олгогч эздийн холбоо, ҮЭХ нь  ажилчдын хөдөлмөр, нийгмийн асуудлаар 3 талт хэлэлцээрийг байгуулан, амжилттай хэрэгжүүлж байна. Тиймээс Төр, Олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах “1000 төгрөг” аянд нэгдэхийг нийт гишүүддээ уриалж байна гэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%