Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хамт олон Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Нисэх буудлуудын боловсрол судлалын хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа нийгэмдээ хандсан сайн үйлсийн аяныг Мөрөн суманд өрнүүлэв.
Тус хамт олон Мөрөн сумын 2-р хорооны иргэн Д.Эрдэнэхишигийнд машин түлээ, нүүрс болон хүнсний зүйлсийг гардуулан өглөө. Мөрөн сумын 2-р хорооны иргэн Д.Эрдэнэхишиг нь 4 хүүхэд 2 зээтэйгээ ам бүл зургуулаа өрх толгойлон амьдралаа авч яваа эмэгтэй юм. Тэрээр хүнсний захад толгой цувдаа зарж амьдралаа залгуулдаг бөгөөд түлээ нүүрсээ базааж амжаагүй ч өөрийн боломжоор тэргээр нь авч түлдэг гэнэ.
Идэр есийн хүйтэн өдөр Мөрөн нисэх буудлын хамт олон нэгэн өрхөд сайхан сэтгэл өвөрлөн сайн үйлсийн аяныг өрнүүлж сэтгэлийн дэм хүргэлээ.