Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн онд 20 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 21,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 107,5 хувиар давуулан биелүүлжээ.
Тус аймгийн хэмжээнд 1013 аж ахуйн нэгж байгууллага, 7983 сайн дурын даатгуулагчдад даатгалын үйлчилгээг үзүүлж байна. Мөн 17 мянган тэтгэвэр авагчид, 3700 орчим тэтгэмж авагчдад 3,7 тэрбум төгрөгийн тэтгэмжийн санхүүжилтийг цаг хугацаанд нь олгожээ.
Мөн 30 эмийн сан, улсын 6 эмнэлэг, хувийн хэвшлийн 8 эмнэлэг, 1 рашаан сувилал нийт 45 байгууллагатай гэрээлж хамтран ажилладаг ажээ.