Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 443 дугаар ангийн "Харуулчдын нэрэмжит зөвлөгөөн"-ийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүнгийн талаар болон 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж, цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээнүүдийн талаар хэлэлцүүлсэн ба дарга, хурандаа Ж.Батмөнх "Хорих анги, цагдан хорих байрны дотоод цагийн хуваарийн хэрэгжилт, түүнийг хэрхэн хангуулах талаар" танилцуулга хийлээ. Мөн ШШГБ-ын "Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, үзлэг нэгжлэгийн стандарт"-ын хэрэгжилтийн талаар ахлах төлөөлөгч, ахмад Б.Гансүх мэдээлэл хийсэн байна.