Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол манай аймагт ажиллаж байна.

2017-01-27

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол манай аймагт өнөөдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг дагалдан тус яамны хэлтэс агентлагуудын дарга нар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, АНУ-ын Дотоод явдлын яамны харъяа Үндэсний паркын удирдлагууд мөн яваа бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийг хэрхэн хамгаалах, ашиглах талаар орон нутгийн удирдлага, иргэдийн саналыг авах, тулгарч буй асуудлыг газар дээр нь үзэж танилцах зорилготой ажиллаж байна. Зочдыг  аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар угтаж авсан бөгөөд Нутгийн удирдлагын ордонд болсон уулзалтаар аймгийн удирдлагууд орон нутгийн болон иргэд олон нийтийн хэрэгцээ шаардлагын үүднээс зарим түгээмэл тархацтай ашиг малтмал, байгалийн баялагийг байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах бодлогыг баримталж байгаа гэдгийг хэлсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах, энэ салбарт ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах, техник хэрэгсэл, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Байгаль орчны сайд хэлсэн үгэндээ Хөвсгөл аймаг бол Монгол улсын аялал жуулчлалын гол түшиц аймаг мөн. 2016 онд дэлхий даяар явуулсан Та дэлхийн аль улсад очиж үзэхийг хүсдэг вэ? гэсэн санал асуулгад Монгол улс анх удаа 7-р байранд орлоо. Энэ бол дэлхий Монголыг сонирхож байна гэсэн үг. Монголын аялал жуулчлалын салбар хөгжих боломж байна гэдгийг харуулсан чухал үзүүлэлт юм. Монголд ирэхийг хүсэгчдийн ихэнхи нь УБ хот, Хөвсгөл нуур, Чингис хааны төрсөн газар гэсэн 3 зүйлийг үзэхийг хамгийн ихээр хүсч байгаа нь судалгаанаас харагдсан. Цаашид Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг системтэйгээр, бодлоготойгоор, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх ёстой. Хөвсгөл нуур тойрсон жуулчны баазуудын үйл ажиллагаанд хяналт тавих, стандарт нормыг мөрдүүлж, хянаж ажиллах, үүргээ биелүүлээгүй жуулчны баазуудын үйл ажилллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авч ажиллана. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа, олборлолт хайгуул хийхдээ нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөгөө салбарын яаманд ирүүлж асуудлыг шийдэж байхыг анхаарах хэрэгтэйг санууллаа. БОНХАЖ-ын сайд маргааш Хатгал тосгонд ажиллаад буцах ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%