Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нартай гэрээ байгуулав

2017-01-26

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд  сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Тус гэрээнд боловсролын хөгжлийн төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал шударга ёс ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан захиргааны удирдлагаар хангахыг үүрэг болгосон байна. Мөн суралцагчдад боловсролын стандартаар тогтоосон бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх тэдний хөгжих, төлөвших, үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллах тэдэнд мэргэжлийн зөвлөгөө туслалцаа дэмжлэг үзүүлэхийг тусгаж өгчээ.

Гэрээг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 41 цэцэрлэг, 36 сургуулийн захирал, эрхлэгч нартай тус бүрчлэн байгуулав. Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд боловсролын үйлчилгээг чанартай хүргэхийн тулд багшлах боловсон хүчний мэдлэг өндөр байх шаардлагыг тавьж Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгт хяналт шалгалтыг явуулсан бөгөөд энэ улиралд багтан орон нутагт явуулах болно гэдгийг хэлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%