Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Мөрөн сумын хамгийн их хөдөлгөөн ихтэй 40 цэгт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх зорилгоор телекамерыг суурилуулсан бөгөөд өнгөрсөн онд камерын хяналтаар 152 зөрчил илрүүлэн 88 хувь буюу 42,2 хувьд нь захиргааны шийтгэл ноогдуулжээ.
Төрийн үйлчилгээний хяналтын систем камерын хяналтанд өдрийн цагт тусгайлсан алба хаагчийг ажиллуулж гудамж замд тавих камерын хяналтыг тогтмолжуулснаар хяналтанд авагдаагүй уулзвар гарцуудын хөдөлгөөнийг хянах боломж бүрджээ.
Мөн тус аймгийн Тариалан, Цагааннуур, Арбулаг, Рэнчинлхүмбэ, Төмөрбулаг сумуудын төвийг телекамерын хяналт тавьж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа ажээ.