Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС 2017 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

2017-01-26

Дархан-уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдаж, 2016 онд  хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

2016 онд тус аймгийн харъяат 4 хүн нөхөх олговор авах материалаа бүрдүүлэн, сум дундын шүүхийн шийдвэр гарч  4,0 сая төгрөгийн нөхөн олговор авсан байна.

            Дархан хотынхоо хүүхэд, залуучууд, ахмад буурлуудын амарч тухлах тохилог орчин, шилдэг бүтээн байгуулалт болсон “Миний монгол цэцэрлэгт” хүрээлэнд хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулан “Хэлмэгдэгсэдийн төгөл” байгуулж 2 жил дараалан  мод тарьж, арчилалт хамгаалалтанд аваад байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс тус аймгаас нөхөн олговор авсан улс төрийн талаар хэлмэгдэгсэд болон тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ах дүүс болох  75 хүнийг  хүлээн авч хүндэтгэл үзүүлж 75 хүнд 750.0  мянган төгрөгийн мөнгөн туслаж үзүүлж, аймгийн ИТХ-ын дарга буюу салбар комиссын дарга, хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн да лам Д.Базаррагчаа буяны ном айлтгаж,  Улсын комиссоос ирүүлсэн баримтат кино үзүүлж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%