Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалт болж байна.

2017-01-24

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй "Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 23 сумын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалтыг нийт 517 төлөөлөгчийн дунд зохион байгуулж байна. Нийт 517 төлөөлөгчийг 4 хэсэгт хуваан тус бүр 2 өдрийн сургалтыг зохион байгуулж буй бөгөөд эхний ээлжийн Рашаант, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл сумдын 126 төлөөлөгч сургалтанд хамрагдан сертификатаа гардлаа. Иргэдийн оролцоо, Орон нутгийн төсөв, санхүү, Нутгийн өөрөө удирдах ёс, Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр сургагч багшийн сургалтанд хамрагдсан 4 багш өөр өөрийн сэдвээр орон нутагт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийн шийдлийг оролцооны аргад тулгуурлан үр дүнтэйгээр зааж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%