Өнөөдөр аймгийн ИТХ-ын Иргэний танхимд Аймгийн Улаан Загалмайн хорооны ээлжит хурал боллоо. Хуралд Улаан загалмайн хорооны гишүүн байгуулллагуудын дарга, удирдлага, албан хаагчид оролцсон бөгөөд Улаан загалмайн хорооны дарга Б.Пүрэвжав өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн УЗХ-ны тэргүүн Л.Төмөрбаатар цаашид хийж хэрэгжүүлэх ажил, ялангуяа өвөлжилт хүндэрсэн сумдад хүрч ажиллах, гишүүн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг санууллаа.